9.1. Denode Платформ болон түүний үйлчилгээнд нэвтэрч, ашигласнаар та дараах зүйлсийг хүлээн зөвшөөрч байгаад тооцно:
Хууль сахих: Та Платформд нийтэлсэн бүх холбогдох хууль, дүрэм журам, удирдамж, энэхүү Үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө.Ёс зүйтэй ашиглах: Та Платформыг нийтийн ашиг сонирхол, ёс зүй, бусдын эрхийг хүндэтгэсэн байдлаар ашиглана.Татварын үүрэг: Та Платформыг ашигласантай холбоотой бүх татварын үүргээ биелүүлнэ.Өгөгдлийн хэрэглээ: Та Платформын аливаа өгөгдөл, мэдээллийг бизнесийн ашгийн зорилгоор ашиглахын өмнө бидний зөвшөөрлийг авна.Эрсдэл: Та виртуал хөрөнгийн арилжаа, гүйлгээтэй холбоотой эрсдэлүүдийг ойлгож байгаад тооцогдох ба бид танд эдгээр эрсдэлийг ойлгосны үндсэн дээр л Платформыг ашиглахыг зөвлөж байна.Бие даасан судалгаа: Та хөрөнгө оруулалтын талаар өөрийн бие даасан судалгаа, үнэлгээ хийх, мөн Платформоор дамжуулан өгөгдсөн мэдээллийг баталгаажуулахыг бид зөвлөж байна.Нэмэлт мэдэгдлүүд: Платформын тодорхой хэсгүүдэд нэвтрэхийн тулд та зарим тусгай мэдэгдлүүдийг зөвшөөрөх шаардлагатай байж болно.Хөрөнгө оруулалтын анхаарах зүйлс: Бид танд хөрөнгө оруулалт хийхээс өмнө хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэл, эрх, хөрвөх чадвар, үүрэг амлалт, үнэ тогтоолт, хураамж болон аливаа хязгаарлалт зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэхийг зөвлөж байна.Мэргэжлийн зөвлөгөө: Бид танд татвар, хууль эрх зүй болон бусад мэргэжлийн зөвлөхүүдтэй зөвлөлдөхийг санал болгож байна.Хариуцлагын хязгаарлалт: Denode нь гүйлгээтэй холбоотой алдагдал, хохирлын төлөөх хариуцлага хязгаарлагдмал байж болохыг анхаарна уу.Техникийн хүчин зүйлс: Платформ нь харилцаа холбоо, интернэтээс хамааралтай. Бид танаас техникийн хүчин зүйлсээс шалтгаалан нэвтрэх асуудал гарч болзошгүйг анхаарахыг хүсэж байна.Үл хариуцах тухай: Бид үнэн зөв, цаг үеийн мэдээлэл өгөхийг эрмэлзэх боловч алдаа, саатал, эсвэл бусад хэрэглэгчдийн үйлдлээс шалтгаалан өгөгдөл эсвэл гүйлгээнд нөлөөлөх зүйлсээс ангид байх баталгаа өгөхгүй.9.2. Платформыг зөвхөн Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогын дагуу ашиглана. Харилцагчид Denode-ийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахыг хатуу хориглох бөгөөд Үйлчилгээнд нэвтрэх, ашиглах үед Харилцагч дараах шаардлагуудыг дагаж мөрдөнө:
Denode-ийн систем эсвэл сүлжээний аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахыг оролдохгүй байх;Үйлчилгээ, вэбсайт, үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдаж буй бусад системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, эсвэл бусад Харилцагчийн үйлчилгээнд нэвтрэх болон ашиглах чадварыг алдагдуулах аливаа үйлчилгээг ашиглахгүй байх;Платформд байршуулсан танд шууд нэвтрэх зөвшөөрөл олгосон материалаас бусад материалд зөвшөөрөлгүй нэвтрэх оролдлого хийхгүй байх;Бусдын тоног төхөөрөмж, программ хангамжийг гэмтээж болох аливаа файлыг цахим хуудас руу дамжуулах, оруулахгүй байх; доромжилсон агуулгатай байж болзошгүй контент; эсвэл аливаа хууль зөрчсөн материал эсвэл өгөгдөл (үүнд таны ашиглах эрхгүй зохиогчийн эрх эсвэл худалдааны нууцаар хамгаалагдсан өгөгдөл эсвэл бусад материал) бусдад дамжуулахгүй байх;Үйлчилгээг хүргэх эсвэл вэбсайтыг ажиллуулахад ашиглаж буй аливаа компьютерын программыг өөрчлөх, хуулбарлах, устгах, урвуу инженерчлэл хийх оролдлого хийхгүй байх.9.3. Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагч дээрх нөхцөлүүдийг зөрчсөн эсэхийг тогтоох, тогтоогдсон тохиолдолд холбогдох журмын дагуу танд урьдчилан мэдэгдэлгүйгээр зохих арга хэмжээг авах эрхтэй. Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс авах зохих арга хэмжээнд дараах болон бусад үйл ажиллагаа багтана:
Захиалгын хүсэлтийг царцаах, цуцлах;Дансыг царцаах;Нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх эсвэл цуцлах;Болсон явдлын талаар эрх бүхий этгээд, зохих зохицуулагч байгууллагад мэдээлэх;Илэрсэн зөрчил, түүний хариуд авсан арга хэмжээг нийтэд анхааруулга болгон нийтлэх;Дээрх гэрээг зөрчсөн гэж үзсэн Харилцагчийн нийтэлсэн аливаа мэдээллийг устгах.9.4. Эдгээр нөхцөлүүдийг зөрчсөний улмаас гуравдагч этгээд таны эсрэг хэрэг үүсгэсэн, нэхэмжлэл гаргасан тохиолдолд Харилцагч уг хөөн шийдвэрлэх үйл ажиллагааг бие даан хариуцаж, Үйлчилгээ үзүүлэгчийн хохирлыг барагдуулах болно. Үүнд, торгууль, захиргааны шийтгэлийн улмаас учирсан хохирол, өмгөөлөгчийн хөлс зэргээс үүдсэн нэхэмжлэл багтана.