background-image

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2024/09/12
2. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
2.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөлд ашигласан дараах нэр томьёог дор дурдсан агуулгаар ойлгоно:
  • “Виртуал хөрөнгө” гэж гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэний дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг;
  • “Denode” эсвэл “Платформ” гэж Анд Дэнөүд ХХК-ийн хөгжүүлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй www.denode.io хаяг бүхий Платформыг;
  • "Данс" гэж Платформд бүртгэлтэй харилцагчийн бүртгэл, хандалт, ашиглаж буй аливаа виртуал хөрөнгийн үйлчилгээ болон холбогдох мэдээллийг;
  • “Платформын үйлчилгээ” эсвэл “Үйлчилгээ” гэж Denode платформоор дамжуулан харилцагчдад үзүүлж буй аливаа виртуал хөрөнгийн үйлчилгээг, үүнд:
    1. виртуал хөрөнгө, албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд арилжих;
    2. нэг болон олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд нь арилжих;
    3. виртуал хөрөнгийг шилжүүлэх;
    4. виртуал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах;
    5. виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх.
  • “Нууцлалын бодлого” гэж Denode платформын харилцагчтай үүсэх аливаа харилцаанд дагаж мөрдөх бодлогыг;
  • "Үйлчилгээний нөхцөл" гэж Харилцагч www.denode.io вэбсайтаар дамжуулан Платформд нэвтрэх, бүртгүүлэх, Платформд санал болгож буй аливаа үйлчилгээг ашиглах, тэдгээртэй холбогдон үүсэх Харилцагч болон Үйлчилгээ үзүүлэгч хоорондын харилцааг зохицуулах эрх зүйн чадамж бүхий баримт бичгийг;
  • "Үйлчилгээ үзүүлэгч" гэж Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон холбогдох журмын дагуу зохицуулагч байгууллагын албан ёсны бүртгэл бүхий Анд Дэнөүд ХХК болон түүний хөгжүүлэн үйл ажиллагааг эрхэлж буй Denode платформыг;
  • "Баталгаажсан хэрэглэгч" гэж Платформын бүртгэлийн шаардлагыг хангаж холбогдох бүртгэл болон баталгаажуулалтыг хийсэн хувь хүн болон хуулийн этгээдийг;
  • "Мэргэжлийн хөрөнгө оруулагч" гэж холбогдох хууль, дүрэм журмын дагуу тавигдсан шалгуурыг хангаж, зохих баталгаажуулалтын үйл явцыг амжилттай хийж гүйцэтгэсний үндсэн дээр Үйлчилгээ үзүүлэгчээс Denode Платформын зөвхөн Мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан хэсэгт нэвтрэх, оролцох эрх олгогдсон Харилцагчийг хэлнэ. Энэхүү зөвшөөрөл нь холбогдох хууль, эрх зүйн шаардлагуудыг үргэлжлүүлэн хангаж байх нөхцөлтэй бөгөөд Харилцагч Мэргэжлийн хөрөнгө оруулагчид тавигдах шаардлагыг хангахгүй болсон тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч энэхүү эрхийг цуцлах боломжтой.
  • Улс төрд нөлөө бүхий этгээд (УТНБЭ) гэж төрийн өндөр албан тушаал хашдаг, эсвэл хашиж байсан хувь хүнийг хэлнэ. Үүнд төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, өндөр албан тушаалтан улс төрч, засгийн газрын өндөр албан тушаалтан, шүүх эсвэл цэргийн өндөр албан тушаалтан, төрийн өмчит корпорацийн удирдах ажилтан, улс төрийн намын чухал албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд болон ойр дотнын хүмүүс багтана.
  • "Хувьцааны токен" эсвэл “Global Stocks” гэж хувьцаа, өмчлөлийн эрх, өрийн хэрэгслийн үнэт цаас, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эсвэл хувьцаа, эсвэл бусад санхүүгийн хэрэгсэлд дамжуулан эсвэл синтетик өмчлөлийг илэрхийлэх виртуал хөрөнгийн хэлбэрээр илэрхийлэгдсэн үнэ цэний дижитал төлөөлөл бөгөөд үүнд бодит өмчлөлийн эрх, хуулийн эзэмшил, эсвэл холбогдох үнэт цаасны хууль, дүрэм журмын дагуу тодорхойлогдсон үнэт цаасны статус олгогдохгүй.
  • "Launchpad" гэж Виртуал хөрөнгө гаргагч шинэ Төслүүдийг боломжит хөрөнгө оруулалтын зорилгоор бүртгүүлэх боломжтой Denode Платформын тусгай хэсгийг хэлнэ.
  • "Виртуал хөрөнгө гаргагч" гэж Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу Denode Платформын Launchpad хэсэгт Төсөл бүртгүүлэх зөвшөөрөл олгогдсон Баталгаажсан хэрэглэгчийг хэлэх бөгөөд үүнд Виртуал хөрөнгө гаргагчийн үүрэг хүлээгчид багтана.
  • "Төсөл" гэж Denode Платформын Launchpad хэсэгт бүртгэгдсэн хөрөнгө оруулалтын боломжийг хэлнэ.
  • "Виртуал хөрөнгө гаргагчийн үүрэг хүлээгчид" гэж Виртуал хөрөнгийг санал болгогч нь Виртуал хөрөнгө гаргагчаас өөр этгээд байх тохиолдолд тухайн этгээдийг: (i) Бүртгэлийн шаардлагыг хангах зорилгоор Төслийг хүргүүлэхтэй холбоотойгоор, хэрэв тухайн этгээд нь Виртуал хөрөнгө гаргагч биш бол, хүсэлт гаргаж буй этгээдийг; (ii) Виртуал хөрөнгөтэй холбоотой аливаа үүргийн баталгаа гаргагчийг; (iii) хөрөнгөөр баталгаажсан токены хувьд, Виртуал хөрөнгө гаргагч нь түүний хөрөнгөд нэхэмжлэх эрхтэй аливаа этгээдийг; болон (iv) өмнөх аль нэг хэсэгт хамаарахгүй Виртуал хөрөнгө гаргагчийн эрх бүхий төлөөлөгч бүрийг хэлнэ.
  • "Хаалттай хэсэг" гэж зөвхөн зөвшөөрөгдсөн Виртуал хөрөнгө гаргагч болон Хөрөнгө оруулагч нэвтрэх боломжтой Платформын хэсгийг хэлнэ.