11.1. Үйлчилгээ үзүүлэгч нь платформын Үйлчилгээг ашиглаж буй Харилцагчдаас үйлчилгээний хураамж авах эрхтэй бөгөөд хураамжийн дүнг дангаар шийдвэрлэн тогтооно.
11.2. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний хураамжийг платформ дээр хийсэн аливаа гүйлгээний дүнгээс шууд хасаж тооцож болно.
11.3. Үйлчилгээ үзүүлэгч нь хүчин төгөлдөр үйлчилж буй аливаа үйлчилгээний хураамжийг харилцагчдад ил тод нээлттэй байхаар платформд нийтлэн мэдээлнэ. Харилцагчид одоогийн хураамжийн бүтцийг Denode Платформын Хураамж гэсэн тусгай хэсгээс харах боломжтой.
11.4. Denode нь Виртуал хөрөнгө гаргагчдаас босгосон нийт хөрөнгийн дүнгээс хөрөнгө босголтын хураамж авна. Виртуал хөрөнгө гаргагчдаас авч болох бусад хураамжид Виртуал хөрөнгө гаргах хураамж, зөвлөх үйлчилгээний хураамж, техник үйлчилгээний хураамж, захиргаа болон компанийн үйлчилгээний хураамж, бүртгэлийн хураамж, маркетингийн хураамж, магадлан шинжилгээний хураамж болон Виртуал хөрөнгө гаргагчдын шаардлагатай Үйлчилгээний түвшинд нийцүүлэн төсөл тус бүрээр тодорхойлох бусад хураамжууд багтах бөгөөд эдгээрийн нөхцөлийг Denode болон Виртуал хөрөнгө гаргагч хоорондын гэрээнд тусгана.
11.5. Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хураамжийн бүтцийг урьдчилан мэдэгдэлгүйгээр хэзээ ч өөрчлөх, нэмэлт оруулах, шинэчлэх эрхтэй. Ийм өөрчлөлтүүд нь өөрөөр заагаагүй бол Платформд нийтлэгдсэн даруйд хүчин төгөлдөр болно.
11.6. Харилцагч нь Платформ дээрх хураамжийн бүтцийг тогтмол хянаж байх үүрэгтэй. Хураамжийн өөрчлөлт орсны дараа Платформыг үргэлжлүүлэн ашиглах нь тухайн өөрчлөлтийг Харилцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.