8.1. Denode дансыг зөвхөн өөрийн нэр дээр бүртгүүлсэн Харилцагч удирдан ашиглана. Denode дансыг бүртгэлтэй Харилцагчаас бусад этгээд ашигласан нь тогтоогдсон тохиолдолд тухайн дансыг түдгэлзүүлэх, царцаах, цуцлах эрхтэй. Бусад этгээд дансыг удирдан ашигласнаас үүдсэн аливаа эрсдэл хохиролд Үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.
8.2. Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн дансны аюулгүй байдлыг олон улсын ISO27001:2013 стандартын дагуу хангаж ажилладаг болно.
8.3. Үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн анхны шаардлагаар түүний виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх, эсхүл виртуал хөрөнгийг шилжүүлэх бөгөөд ингэх явцад ямарваа саатал гарсан бол харилцагчид нэн даруй мэдэгдэнэ.
8.4. Харилцагчийн өөрийн санаатай болон санамсаргүй үйлдлээс дансанд Харилцагч төвтэй эрсдэл үүсэж болно. Харилцагч өөрийн Denode дансанд хандах эрх болон хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай.
8.5. Харилцагч Denode дансны мэдээлэл, нууц үгийнхээ аюулгүй байдлыг хариуцах бөгөөд тухайн дансаар хийгдсэн бүх үйлдлийн хариуцлагыг бүрэн хүлээнэ.
8.6. Харилцагч нь дансны мэдээллийн нууцлалтай холбоотойгоор дараах нөхцөлүүдийг дагаж мөрдөнө:
Denode дансны мэдээлэл болон нууц үгийг бусад этгээд зөвшөөрөлгүй ашигласан, аюулгүй байдалд эрсдэл учирсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэх;Платформын аюулгүй байдал, баталгаажуулалт болон холбогдох бусад журам, заалтуудтай сайтар танилцан дагаж мөрдөх; болонҮйлчилгээ авч дуусах болгонд зохих алхмуудын дагуу Платформоос бүрэн гарах.8.7. Харилцагчийн дансны аюулгүй байдалтай холбогдох дээрх заалтуудыг дагаж мөрдөөгүйгээс үүдсэн аливаа санхүүгийн болон санхүүгийн бус алдагдал, аюулгүй байдлын зөрчлийг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.