16.1. Харилцагч нь эдгээр Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж, ойлгох үүрэгтэй бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн үүнийг хийгээгүйгээс үүдэн гарах аливаа үр дагаврыг хариуцахгүй.
16.2. Платформын үйл ажиллагаатай холбоотой бүх албан ёсны зарлал, мэдээ, мэдээллийг Платформ дээр нийтэлнэ эсвэл Харилцагчийн бүртгэлтэй имэйл хаягаар илгээнэ. Харилцагч нь Платформд нийтэлсэн аливаа зарлалыг хянаж үзээгүй, эсвэл өөрийн хайхрамжгүй байдлаас үүдэн гарсан аливаа алдагдлыг дангаар хариуцна.
16.3. Үйлчилгээ үзүүлэгч нь эдгээр Үйлчилгээний нөхцөлийн дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсвэл зөрчсөний улмаас Харилцагчид учирсан аливаа бодит хохирлыг бүрэн хариуцна.
16.4. Харилцагч нь дараах үйлдэл, эс үйлдэл, эсвэл нөхцөл байдлын улмаас Үйлчилгээ үзүүлэгч эсвэл бусад этгээдэд учирсан хохирлыг хариуцна:
Харилцагч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй;Үйлчилгээг ашиглахдаа санаатайгаар эсвэл санамсаргүйгээр өөрийн болон гүйлгээний мэдээллийг буруу эсвэл алдаатай оруулсан, шаардлагатай мэдээллийг оруулаагүй, эсвэл баталгаажуулаагүй;Гүйлгээний мэдээллийг бүрэн шалгалгүйгээр гүйлгээг баталгаажуулснаас үүдэн хөрөнгийг буруу хүлээн авагчид шилжүүлсэн, буруу дүнгээр шилжүүлсэн, эсвэл хийх ёсгүй байсан гүйлгээг хийсэн;Өөрийн хувийн мэдээллээ буруу, худал оруулсан, бусдын хувийн мэдээллийг ашигласан;Өөрийн хувийн мэдээлэл, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, ПИН код, нэг удаагийн нууц үг зэрэг мэдээллээ бусдад задруулсан.16.5. Харилцагч Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн санаачилгаар эдгээр Үйлчилгээний нөхцөлийг цуцалж, Харилцагчийн дансны бүртгэлийг хүчингүй болгох эрхтэй.
16.6. Гүйлгээний мэдээллийг дамжуулах үед сүлжээний тасалдал, техникийн саатал үүссэн, Харилцагчийн үүрэн утастай холбогдох техникийн саатал үүссэн, унтарсан, үйлчилгээ үзүүлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас гүйлгээ хийх боломжгүй болсон, гүйлгээ буруу хийгдсэн, Харилцагч Платформын үйлчилгээг буруу ашигласан, холбогдох баримт бичиг, гар утас, утасны сим картыг бусдад дамжуулсан, ашиглуулсан бол түүний улмаас учирсан хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.