background-image

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2024/09/12
22. ПЛАТФОРМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮНДРЭЛ ҮҮСЭХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ҮЕИЙН ЗОХИЦУУЛАЛТ
22.1. Үйлчилгээ үзүүлэгч нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх явцад үйл ажиллагаанд хүндрэл үүсэх, кибер халдлага, түрэмгийлэлд өртөх, зохицуулагч байгууллагын бүртгэлээс хасагдах болон бусад онцгой нөхцөл байдлын улмаас платформын үйлчилгээнд хязгаарлалт тогтоох, түр эсвэл бүр мөсөн зогсоох нөхцөл байдал үүсэх үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Платформд ил тод байршуулан харилцагчдад мэдээлнэ.
22.2. Платформын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, үйл ажиллаагааг түр эсвэл бүр зогсоох нөхцөлд холбогдох арга хэмжээг 22.1-д заасан төлөвлөгөөний дагуу шат дараалалтайгаар авч хэрэгжүүлэх бөгөөд харилцагчдын аливаа хүсэлтийг хүлээн авч холбогдох журам, зохицуулалтын дагуу шийдвэрлэнэ.