1.1. Энэхүү Denode платформын үйлчилгээний нөхцөл (цаашид "Үйлчилгээний нөхцөл" гэх)-өөр;
нэг талаас Denode платформ (цаашид “Платформ” эсвэл “Denode”гэх)-д нэвтрэн орж, бүртгүүлэн ашиглаж буй этгээд (цаашид “Та” эсвэл “Харилцагч” гэх) болон;
нөгөө талаас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч Анд Дэнөүд ХХК (цаашид "Үйлчилгээ үзүүлэгч" гэх)
нарын хооронд Харилцагч
www.denode.io вэбсайтаар дамжуулан Платформд нэвтрэх, бүртгүүлэх, Платформд санал болгож буй аливаа үйлчилгээг ашиглах, тэдгээртэй холбогдон үүсэх талууд хоорондын харилцааг зохицуулна.
1.2. Харилцагч энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч буйгаа цахимаар баталгаажуулснаар Платформд үйлчлүүлэх эрхтэй болно.
1.3. Платформ дахь аливаа үйлчилгээг ашиглахын өмнө энэхүү Үйлчилгээний нөхцөл болон холбогдох мэдэгдлүүдийг анхааралтай уншиж танилцана уу. Хэрэв энэхүү Үйлчилгээний нөхцөлийн талаар лавлах зүйл байвал support@denode.io хаягаар харилцагчийн туслахтай холбогдоно уу.
1.4. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг зах зээлийн нөхцөл байдал, үйлчилгээний цар хүрээ болон Монгол улсын хууль тогтоомжийн өөрчлөлт зэргийг харгалзан өөрийн санаачилгаар өөрчлөх эрхтэй.
1.5. Үйлчилгээний нөхцөлд оруулсан аливаа өөрчлөлт нь платформд нийтлэгдсэн даруйд хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
1.6. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орсон талаарх мэдэгдлийг тухай бүрд харилцагчийн бүртгэлтэй мэйл хаягаар илгээн мэдээлнэ. Харилцагч Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт орсны дараа Платформын үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах нь нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.