3.1. Denode нь Харилцагчдад виртуал хөрөнгө, албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд арилжих; нэг болон олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд нь арилжих; виртуал хөрөнгийг шилжүүлэх; виртуал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах; виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх болон холбогдох бусад үйлчилгээг санал болгоно.
3.2. Denode нь зөвхөн энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 3.1-д заасан үйлчилгээг үзүүлэх үүрэг гүйцэтгэх бөгөөд Харилцагч хоорондын гүйлгээ болон арилжаанд шууд оролцохгүй.
3.3. Denode нь аливаа хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөхгүй бөгөөд өөрийн вэбсайт болон бусад мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн аливаа мэдээллийг ашиглах, тайлбарласны төлөө хариуцлага хүлээхгүй.