19.1. Үйлчилгээ үзүүлэгч нь мэргэжлийн болон институцийн хөрөнгө оруулагчдыг оролцуулан бүх Харилцагчдад алдаж болох хэмжээнээс илүү их дүнгээр хөрөнгө оруулахгүй байхыг хатуу зөвлөж байна.
19.2. Бүх хөрөнгө оруулалт нь эрсдэлтэй бөгөөд Харилцагчид хөрөнгө оруулалтынхаа зарим эсвэл бүх хэсгийг алдаж болзошгүйг хүлээн зөвшөөрч байна.
19.3. Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн Denode Платформоор дамжуулан хийсэн хөрөнгө оруулалтын ямар ч өгөөжийг баталгаажуулахгүй бөгөөд аливаа Төсөл эсвэл Виртуал хөрөнгө гаргагчийн өнгөрсөн түүхэн гүйцэтгэл нь ирээдүйн үр дүнг илэрхийлэхгүй.
19.4. Виртуал хөрөнгийн зах зээлийн аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь өндөр ЭРСДЭЛТЭЙД тооцогддог тул Харилцагч хөрөнгө оруулалт, арилжаа хийхээс өмнө тухайлсан бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сайтар судалж, өөрийн туршлага, хөрөнгийн эрсдэлээ тооцоолсны үндсэн дээр хөрөнгө оруулалт, арилжаа хийх эсэх шийдвэрээ гаргахыг зөвлөж байна
19.5. Харилцагч нь аливаа гүйлгээ хийх эсвэл арилжааны шийдвэр гаргахаас өмнө виртуал хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дараах эрсдэлүүдийг сайтар танилцан судалж, харгалзан үзэх шаардлагатай:
Хууль эрх зүйн статус: Виртуал хөрөнгө нь хууль ёсны мөнгөн тэмдэгтэд хамаарахгүй, эсхүл Төв банк, эсхүл Засгийн газраас баталгаажихгүй.Даатгалгүй: Виртуал хөрөнгө нь хадгаламжийн даатгал эсвэл үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах аливаа даатгалд хамаардаггүй.Зохицуулалтын эрсдэлүүд: Олон улсын хэм хэмжээ болон дотоодын хууль тогтоомжийн өөрчлөлтөөс шалтгаалан виртуал хөрөнгийн үнэ цэнэ болон холбогдох үйлчилгээнүүд гэнэтийн өөрчлөлтөд орж болзошгүй.Буцаах боломжгүй байдал: Виртуал хөрөнгийн гүйлгээ нь буцаах боломжгүй байж болох бөгөөд залилан мэхлэх эсвэл алдаатай гүйлгээний үр дагаврыг нөхөн төлөгдөх боломжгүй байх эрсдэлтэй.Үнийн хэлбэлзэл: Виртуал хөрөнгийн үнэ цэнийг зах зээлд оролцогчдын эрэлт, нийлүүлэлт тодорхойлдог бөгөөд энэ нь их хэмжээний үнийн хэлбэлзэл болон боломжит алдагдалд хүргэж болно.Аюулгүй байдлын эрсдэлүүд: Виртуал хөрөнгө болон холбогдох үйлчилгээнүүд нь залилан мэхлэлт болон цахим халдлагад өртөж болзошгүй.Технологийн эрсдэлүүд: Үйлчилгээ үзүүлэгчид технологийн хүндрэл гарсан тохиолдолд Харилцагч өөрийн виртуал хөрөнгийг ашиглах эсвэл хэрэглэх боломжгүй болж болзошгүй.Нөхөн төлбөрийн хязгаарлалт: Үйлчилгээ үзүүлэгчийн өмчилж, эсхүл эзэмшиж байгаа хөрөнгө нь Харилцагчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж хүрэлцэхгүй байж болзошгүй.Зохицуулалтын статус: Үйлчилгээ үзүүлэгчийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэсэн нь тухайн виртуал хөрөнгөд өгч буй баталгаа гэж үзэхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй.19.6. Denode Платформыг ашигласнаар Харилцагч энэ хэсэгт заасан мэдэгдэл, хязгаарлалт болон эрсдэлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Харилцагч нь виртуал хөрөнгийн гүйлгээ болон үйлчилгээнд агуулагдах эрсдэлүүдийг уншиж, ойлгосноо баталгаажуулж байна.