Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчлэгдсэн: 2024/09/12
7. ХАРИЛЦАГЧИЙГ ТАНИН БАТАЛГААЖУУЛАХ
7.1. Denode данс нээснээр та бүртгэлтэй харилцагч болох боловч Платформын аливаа үйлчилгээг ашиглахын өмнө харилцагчийг танин баталгаажуулах үйл ажиллагааны хүрээнд өөрийн хувийн мэдээллийг баталгаажуулна.
7.2. Хувийн мэдээллээ баталгаажуулахад Харилцагч платформ дахь зааврын дагуу бичиг баримт болон өөрийн нүүр царай тод гарсан сельфи зургийг илгээнэ.
7.3. Үйлчилгээ үзүүлэгч нь бүртгэлтэй Харилцагчийн ирүүлсэн мэдээллийг шалган хувийн мэдээллийг баталгаажуулах эсэхийг шийднэ.
7.4. Мэргэжлийн хөрөнгө оруулагч болохын тулд Харилцагч нь Үйлчилгээ үзүүлэгчийн тодорхойлсон нэмэлт баримт бичгүүдийг хүргүүлэх шаардлагатай бөгөөд үүнд орлогын нотолгоо, хөрөнгийн тайлан, мэргэжлийн гэрчилгээ зэрэг багтаж болно.
7.5. Ирүүлсэн мэдээллийн бодит, бүрэн бүтэн байдал нь эргэлзээтэй тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн мэдээллийг баталгаажуулахаас татгалзах эрхтэй.
7.6. Харилцагчийг таньж мэдэх зорилгоор цуглуулсан мэдээллийг шаардлагатай үед мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, залилан мэхлэлт болон бусад санхүүгийн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагад дамжуулж болохыг Харилцагч хүлээн зөвшөөрч байна. Мөн Харилцагчийн мэдээллийг Нууцлалын бодлогод заасны хүрээнд ашиглаж болно.
7.7. Харилцагч хувийн мэдээллээ баталгаажуулснаар Үйлчилгээ үзүүлэгчид өөрийн хувийн мэдээллийг Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогод заасан хүрээнд цуглуулж, ашиглаж, бусдад хуваалцах эрхийг олгож байгаа болно.
7.8. Үйлчилгээ үзүүлэгч нь холбогдох хууль тогтоомжийн дагуу Харилцагчийн хувийн мэдээллийг 10 ба түүнээс доошгүй жил хадгална.
7.9. Улс төрд нөлөө бүхий этгээд (УТНБЭ) гэж тодорхойлогдсон, эсвэл Платформтой харилцах явцдаа УТНБЭ болсон Харилцагч нэмэлт нарийвчилсан магадлан шинжилгээ (EDD)-нд хамрагдана. Үүнд дараах зүйлс хамаарах ба үүгээр хязгаарлагдахгүй:
  • Хөрөнгө, мөнгөний эх үүсвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх;
  • Хөрөнгийн хууль ёсны байдлыг баталгаажуулах нэмэлт баримт бичиг гаргаж өгөх;
  • Бизнес болон мэргэжлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх;
  • Илүү ойр ойрхон, нарийвчилсан данс хяналтад орох.
  • 7.10. Хэрэв нэмэлт нарийвчилсан магадлан шинжилгээг хангалттай хийж чадахгүй, эсвэл холбогдох эрсдэл хэт өндөр гэж үзвэл Үйлчилгээ үзүүлэгч УТНБЭ-д үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эсвэл үйлчилгээг зогсоох эрхтэй.
    7.11. Харилцагчид Платформтой харилцах явцдаа УТНБЭ болсон, эсвэл УТНБЭ-тэй холбоотой болсон тохиолдолд энэ тухай Үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. УТНБЭ-ийн статусаа мэдэгдээгүй эсвэл нэмэлт нарийвчилсан магадлан шинжилгээний шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд харилцагчийн данс болон үйлчилгээг нэн даруй түдгэлзүүлэх эсвэл цуцлах үр дагавартай байж болно.
    7.12. Үйлчилгээ үзүүлэгч өөрийн үзэмжээр УТНБЭ-ийн тодорхойлолтод албан ёсоор хамаарахгүй боловч ижил төстэй эрсдэл учруулж болзошгүй өндөр эрсдэлтэй бусад харилцагчдад нэмэлт нарийвчилсан магадлан шинжилгээнд хамруулж болно.
    7.13. Хуулийн этгээдийн дансны баталгаажуулалт:
  • Хуулийн этгээдийн хувьд бүртгүүлж буй Харилцагчаас Үйлчилгээ үзүүлэгч нь нэмэлт баримт бичиг шаардах бөгөөд үүнд: компанийн гэрчилгээ, дүрэм, удирдах зөвлөлийн шийдвэр, бүх эрх бүхий төлөөлөгч болон эцсийн өмчлөгчдийн таних баримтууд багтана.
  • Хуулийн этгээд Харилцагч нь данс ажиллуулах, байгууллагын нэрийн өмнөөс гүйлгээ хийх эрх бүхий төлөөлөгчдийг томилно.
  • Хуулийн этгээд Харилцагч нь өөрийн байгууллагын бүтэц, өмчлөл, эсвэл эрх бүхий төлөөлөгчдөд гарсан аливаа өөрчлөлтийг Үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
  • 7.14. Нарийвчилсан магадлан шинжилгээ:
  • Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн үзэмжээр Харилцагчаас нарийвчилсан магадлан шинжилгээ хийлгэхийг шаардаж болох бөгөөд үүнд Харилцагч, түүний компани эсвэл сан, гол удирдах ажилтнууд, эцсийн өмчлөгчид болон удирдлагын талаарх нэмэлт мэдээлэл, баримт бичиг, бүртгэлийг гаргаж өгөх ("Нарийвчилсан магадлан шинжилгээ") шаардлага багтаж болно.
  • Үйлчилгээ үзүүлэгч нь ийм Нарийвчилсан магадлан шинжилгээний үйл явцад хураамж тогтоох эрхтэй. Ийм тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь холбогдох хураамжийн талаар Харилцагчид урьдчилан мэдэгдэнэ.
  • Харилцагч Нарийвчилсан магадлан шинжилгээний хүсэлтийг биелүүлээгүй тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч өөрийн үзэмжээр Харилцагчийн дансыг түдгэлзүүлэх эсвэл хаах эрхтэй.
  • 7.15. Үйлчилгээ үзүүлэгч нь өөрчлөгдөж буй зохицуулалтын шаардлага болон салбарын шилдэг туршлагыг баримтлах үүднээс харилцагчийг танин баталгаажуулах үйл явцыг хэзээ ч шинэчлэх, өөрчлөх эрхтэй.