background-image

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2024/09/12
5. ХАРИЛЦАГЧААР БҮРТГҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
5.1. Платформын үйлчилгээг ашиглахаар бүртгүүлэхийн тулд та 18 нас хүрсэн гэрээний үүрэг биелүүлэх эрх зүйн бүрэн чадамж бүхий хувь хүн эсвэл энэхүү Үйлчилгээний нөхцөлийг биелүүлэх эрх зүйн чадамжтай бөгөөд бүрэн эрх олгогдсон хуулийн этгээд мөн гэдгээ батлах шаардлагатай.
5.2. Өмнө нь Платформд бүртгэл үүсгэж байгаагүй бөгөөд хувь хүн бол зөвхөн өөрийн нэрийн өмнөөс, хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийн нэрийн өмнөөс үйлчилгээ авахаар бүртгүүлж буйгаа батлах шаардлагатай.
5.3. Та үйлчилгээг ашигласнаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг аливаа бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй байхаа хариуцлагатайгаар мэдэгдэх шаардлагатай.
5.4. Хэрэв эдгээр мэдэгдлүүд нь эргэлзээтэй эсвэл бодит бус болох нь тогтоогдвол Платформ нь Харилцагчийн үйлчилгээ авах аливаа хүсэлтээс татгалзах, шаардлагатай тохиолдолд Харилцагчийн дансыг царцаах, цаашлаад үүнтэй холбоотойгоор учирсан аливаа хохирлыг барагдуулах нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг анхаарна уу.