background-image

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2024/09/12
23. ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ДАГАЖ МӨРДӨХ
23.1. Виртуал хөрөнгө гаргах, арилжих, хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой өөрийн харьяаллын нутаг дэвсгэрт үйлчлэх хууль тогтоомжийг дагаж мөрдөх нь Харилцагчийн үүрэг юм. Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчдад татвар ногдуулах, суутган тооцох, тайлагнах, холбогдох татварын байгууллагад шилжүүлэхтэй холбоотой өөрийн харьяаллын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
23.2. Харилцагчид платформын үйлчилгээг ашигласнаар өөрсдийн хөрөнгөө хууль ёсны эх үүсвэрээс гаралтай бөгөөд аливаа хууль бус үйл ажиллагаанаас үүсэлгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
23.3. Denode нь олон улсын мэдээллийн сан бүхий арилжаа болон данс/хэтэвч хяналтын автомат систем ашигладаг бөгөөд олон улсад хуулийн байгууллагаар шалгагдаж буй Харилцагчийн дансыг хаах, эсвэл мөнгөн хөрөнгийг хураах, царцаах эрхтэй.