Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчлэгдсэн: 2024/09/12
13. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭНИЙ ХЯЗГААРЛАЛТ
13.1. Denode нь Харилцагчдад зөвхөн виртуал хөрөнгөтэй холбоотой гүйлгээ, арилжаа хийх боломжийг олгох зориулалт бүхий платформ юм. Denode нь виртуал хөрөнгийн найдвартай байдал, тогтвортой байдал, үнэн зөв, бөгөөд технологийн бүрэн бүтэн байдлын талаар аливаа баталгаа гаргахгүй.
13.2. Үйлчилгээ үзүүлэгч нь Denode-р дамжин хийгдэж буй аливаа гүйлгээнд ашиглагдаж буй виртуал хөрөнгийн чанар, аюулгүй байдал, хууль ёсны байдал, гүйлгээний мэдээллийн үнэн зөв эсэх, гүйлгээнд оролцогч талуудын үүргээ биелүүлэх чадварт ямар нэгэн баталгаа гаргахгүй.
13.3. Виртуал хөрөнгө нь хууль ёсны мөнгөн тэмдэгтэд хамаарахгүй, эсхүл Төв банк, эсвэл Засгийн газраас баталгаажихгүй.
13.4. Виртуал хөрөнгө нь хадгаламжийн даатгал, үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах аливаа даатгалд хамаардаггүй.
13.5. Виртуал хөрөнгийн гүйлгээ нь гүйлгээ хийгдсэн хугацаанаас үл хамааран бүртгэлийн системд бүртгэгдсэн хугацаагаар гүйлгээ хийгдсэнд тооцогдоно.
13.6. Харилцагч гүйлгээ, арилжаа хийх болон Denode-ийн бусад үйлчилгээг ашиглах шийдвэр гаргахдаа виртуал хөрөнгөтэй холбоотой эрсдэл, мэдээллийн үнэн зөв байдал, хууль ёсны байдлыг сайтар судлан шийдвэр гаргах шаардлагатай.