Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчлэгдсэн: 2024/09/12
6. БҮРТГЭЛ
6.1. Платформын үйлчилгээг ашиглахын тулд Харилцагч www.denode.io хаягаар нэвтэрч өөрийн овог нэр, мэйл хаяг, нууц үгээ оруулан баталгаажуулахаас гадна Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг сайтар уншиж танилцан хүлээн зөвшөөрснөөр Denode дансны бүртгэл үүснэ.
6.2. Denode данс бүртгүүлснээр та өөрийн бүх мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг батлах бөгөөд эдгээр мэдээлэлд гарсан аливаа өөрчлөлтийг тухай бүрд шинэчлэхээ мэдэгдэж байгаа болно.
6.3. Denode нь холбогдох хууль тогтоомжийн дагуу дотоод хяналтын бодлого хэрэгжүүлэх бөгөөд зарим тохиолдолд тодорхой шалтгаанаар Харилцагчийн дансыг нээхээс татгалзаж болно.
6.4. Харилцагч зөвхөн өөрийн нэр дээр нэг Denode данс нээх боломжтой байна.