Denode бол Биткойн, Этириум, стэйблкойн болон блокчэйн суурьтай токенуудыг худалдаж авах, арилжаалах, удирдах боломжтой Монголын албан ёсны зохицуулалттай платформ юм. Таны крипто ертөнц дэх туршлагаас үл хамааран энэхүү заавар нь Denode дээр хэрхэн BTC худалдаж авах, USDT стэйблкойн авах, крипто багцаа удирдах зэрэг бүхий л криптовалют арилжаатай холбоотой алхмуудыг тайлбарлах болно.
Яагаад Denode биржийг сонгох хэрэгтэй вэ?
Албан ёсны зохицуулалттай ба хуулийн нийцэл бүрэн хангасан
Denode нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн (ВХҮҮ) тухай хуулийг бүрэн мөрдөж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороонд (СЗХ) албан ёсны бүртгэлтэй юм. Улмаар харилцагчдад криптовалютыг аюулгүй, ил тод, хуульд нийцсэн орчинд арилжаалах боломж олгодог билээ.
Аюулгүй байдлын олон улсын дэд бүтэц
Платформ нь ISO/IEC 27001:2022 сертификат бүхий аюулгүй байдлын систем дээр суурилсан бөгөөд харилцагчдын хөрөнгийг тусгаарлаж, зохицуулалттай гуравдагч талын кастодиан байгууллагаар хадгалуулдаг. Өөрөөр хэлбэл харилцагчийн хөрөнгө, хувийн мэдээлэл олон улсын түвшний аюулгүй байдлын стандартын дагуу бүрэн хамгаалагдсан байдаг.
Дижитал хөрөнгийн өргөн сонголт
Denode нь токенжсон хувьцаа болон Denode-ийн токенжсон хөрөнгөөс гадна Биткойн (BTC), Этириум (ETH), DeFi токенууд, стэйблкойн болон алткойнууд гээд блокчэйнд суурилсан дижитал хөрөнгийн өргөн сонголтыг санал болгодог.
Ил тод арилжааны шимтгэл
Хөрөнгө оруулалт хийхээс өмнө шимтгэл, зардлаа ойлгох нь чухал юм. Denode нь крипто арилжааны шимтгэл болон токенжсон хөрөнгийн арилжааны шимтгэлийн дэлгэрэнгүй мэдээллээ нээлттэй байршуулдаг тул та захиалга өгөхөөсөө өмнө төлөх шимтгэлээ үргэлж мэдэх боломжтой.
Бүх төхөөрөмж дээр ашиглахад хялбар интерфэйс
Denode нь бүх түвшний хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байх загвартай бөгөөд суурин компьютер, таблет, гар утас зэрэг бүх төхөөрөмжөөс хандан ашиглах боломжтой. Denode дээрх гар утасны хянах самбараар харилцагч өөрийн крипто, токенжсон хувьцаа болон бусад токенжсон хөрөнгийн багцын нийт ашиг/алдагдал болон 24 цагийн ашиг/алдагдлыг графаар харах боломжтой.
Denode бирж дээр хэрхэн крипто авах вэ?
Алхам 1: Denode бүртгэлээ үүсгэх
- Denode вебсайт руу орж Бүртгүүлэх товчийг дарна.
- Имэйл хаягаа ашиглан бүртгүүлж, найдвартай нууц үг үүсгэнэ.
- Бүртгэлээ хамгаалахын тулд 2FA буюу хоёр алхамт баталгаажуулалт тохируулна.
Дэлгэрэнгүй тайлбарыг манай бүртгүүлэх заавраас харна уу.
Алхам 2: KYC хийж бүртгэлээ баталгаажуулах
СЗХ-ны зохицуулалт болон Мөнгө угаахтай тэмцэх (AML) шаардлагыг хангахын тулд бүх харилцагчид Denode хэтэвчиндээ хөрөнгө байршуулж, арилжаа хийхээсээ өмнө хувийн мэдээллээ баталгаажуулах шаардлагатай.
- Миний бүртгэл > Бүртгэлийн төлөв > Баталгаажуулах цэс рүү хандана.
- Зааврын дагуу хүчинтэй бичиг баримтын зураг илгээж, сэлфи зургаа оруулж, хаягаа баталгаажуулна.
Дэлгэрэнгүй тайлбарыг манай KYC хийж баталгаажуулах заавраас хараарай.
Алхам 3: Хөрөнгө байршуулах (Орлого хийх)
Denode крипто хэтэвчиндээ дараах хоёр аргаар орлого хийх боломжтой:
Сонголт А – Фиат валют (USD) байршуулах
- Global Crypto > Орлого руу орно.
- Дотоодын банкнаас шилжүүлэх сонголтыг дарж гарч ирсэн зааврыг дагана.
Зааврыг зөв дагасан бол таны хөрөнгө 5 минутын дотор хэтэвчинд нь орох болно. Нийтлэг гардаг алдаанаас зайлсхийхийн тулд доор байгаа “Түгээмэл Асуулт Хариулт” хэсэгтэй танилцаарай.
Сонголт Б – Өөрт байгаа криптогоо байршуулах
Хэрэв танд өөр платформ дээр дижитал хөрөнгө байгаа бол шууд Denode хэтэвч рүүгээ шилжүүлэн байршуулах боломжтой.
- Global Crypto > Орлого хэсэг рүү орно.
- Блокчэйнээр крипто шилжүүлэх гэдгийг сонгоно.
- Шилжүүлэх крипто хөрөнгөө сонгох > Блокчэйн сүлжээгээ сонгох > Denode хэтэвчийнхээ хаягийг хуулж гадны хэтэвчнээс хийх шилжүүлгээ эхлүүлнэ.
Хоёр аргын дэлгэрэнгүй тайлбарыг манай орлого зарлага хийх заавраас үзнэ үү.
Алхам 4: Стэйблкойн худалдаж авах (Фиат валют байршуулсан бол)
Крипто арилжаанд оролцохын тулд танд стэйблкойн (USDT г.м) хэрэгтэй. Тийм болохоор хэрэв та фиат валют байршуулсан бол түүнийгээ эхлээд стэйблкойн болгон хөрвүүлнэ. Стэйблкойн гэдэг нь тогтвортой хөрөнгөтэй (ихэвчлэн ам.долларт) уягдсан криптовалют бөгөөд Биткойн эсвэл Этириум шиг ханш нь байнга хэлбэлздэггүй тул арилжааны найдвартай суурь валют болдог юм.
- Global Crypto > USDT цэс рүү орно.
- USDT авах сонгоно.
- USDT руу хөрвүүлэх USD дүнгээ оруулна.
- Мэдээллээ шалгаад баталгаажуулна.
Алхам 5: Сонгосон дижитал хөрөнгөө судлах
Арилжаа хийхээсээ өмнө авахыг хүсэж буй блокчэйн хөрөнгөө сайн судлаарай. Denode бирж дээрх хөрөнгө тус бүрийн түүхэн ханш болон зах зээлийн мэдээлэл байдаг бөгөөд үүн дээр нэмээд гадны эх сурвалж эсвэл тухайн төслийн албан ёсны бичиг баримттай хослуулан судлахыг зөвлөж байна.
Анхааруулга: Криптовалютын зах зээл нь ихээр хэлбэлздэг. Алдсан ч таны санхүүгийн нөхцөл байдалд хүндрэл учруулахгүй хэмжээний хөрөнгөөр л арилжаа хийгээрэй.
Алхам 6: Авах захиалга өгөх
Global Crypto > Арилжаа хэсэг рүү орж арилжааны хослолоо сонгоно. Жишээ нь USDT стэйблкойноороо BTC худалдаж авах бол BTC-USDT хослолыг сонгоно. Арилжааны нүүрэн дээр:
- Авах товчийг дарна.
- Захиалгын төрлөө сонгоно:
- Маркет захиалга – Одоогийн зах зээлийн боломжит доод ханшаар шууд биелнэ.
- Лимит захиалга – Ханш таны заасан үнээр л биелнэ.
- Авах криптовалютын хэмжээгээ оруулна.
- Захиалгын дэлгэрэнгүйг шалгаад Авах товчийг дарж баталгаажуулна.
Алхам 7: Захиалгын төлөвөө хянах
- Идэвхтэй захиалгуудаа Global Crypto > Захиалга > Open orders хэсгээс хянах боломжтой.
- Захиалга биелэхээс өмнө цуцлах бол Захиалга цуцлах товчийг дарна. Биелсэн захиалгууд суурин компьютер дээр Захиалга > Түүх, гар утсаар Захиалга > Filled хэсэгт харагдана.
Алхам 8: Крипто багцаа удирдах
Крипто багцынхаа үлдэгдлийг харахын тулд суурин компьютер дээр Хэтэвч > Баланс дэлгэцээс, гар утас дээр Global Crypto дэлгэцээс харах боломжтой. Эндээс та өөрийн багцийн үр ашгийг хянаж, арилжаанд оролцож, эсвэл хүссэн үедээ өөрийнхөө бусад крипто хэвэтч рүүгээ зарлага хийж хөрөнгөө гаргаж авах боломжтой.
Арилжаа хийхээс өмнө мэдэх шаардлагатай чухал зүйлс
- 24/7 зах зээл: Криптовалютын арилжаа жилийн турш амралтын өдрүүд, бүх нийтийн амралтын өдрүүдийг оролцуулаад 7 өдөр 24 цагийн турш тасралтгүй явагддагаараа уламжлалт санхүүгийн зах зээлээс онцлог юм.
- Хэлбэлзэл: Криптовалютын ханш богино хугацаанд огцом өөрчлөгдөх магадлалтай байдаг. Эрсдэлээ тооцоолж удирдах зорилгоор лимит захиалга ашиглаж байгаарай.
- Аюулгүй байдлын шилдэг туршлага: Хөрөнгөө хамгаалахын тулд өөрийн Denode бүртгэлийнхээ хоёр алхамт баталгаажуулалт (2FA)-г идэвхтэй байлгаж, дахин давтагдашгүй чанартай нууц үг ашиглаарай.
- Denode санхүүгийн зөвлөгөө өгдөггүй: Хөрөнгө оруулалтын бүх шийдвэр таны өөрийн хариуцлага юм. Хэрвээ та эргэлзээ ихтэй байгаа бол хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө тусгай зөвшөөрөл бүхий санхүүгийн зөвлөхтэй зөвлөлдөхийг санал болгож байна.
Түгээмэл асуулт, хариултууд (FAQ)
Denode дээр Монгол төгрөгөөр (MNT) крипто худалдаж авч болох уу?
Болно. Та Denode хэтэвч рүүгээ Монгол төгрөгөөр орлого хийвэл манай харилцагч банкны тухайн өдрийн MNT→USD руу хөрвүүлэх ханшийн дагуу ам.доллар (USD) руу хөрвүүлэгдэж арилжаа хийхэд бэлэн байдлаар хэтэвч рүү нь орно.
Denode миний хөрөнгийг аюулгүй байлгаж чадах уу?
Тийм ээ. Бид хэрэглэгчдийнхээ хөрөнгийг хамгаалахын тулд олон давхар хамгаалалтын системтэй ажилладаг. Denode нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн (ВХҮҮ) хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороонд (СЗХ) албан ёсоор бүртгэлтэй. Түүнчлэн Denode нь ISO/IEC 27001:2022 стандартын аюулгүй байдлын систем ашигладаг бөгөөд хэрэглэгчийн хөрөнгийг тусгай зохицуулалттай гуравдагч талын кастодианий тусгаарласан дансанд найдвартай хадгалдаг. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл манай Зохицуулалттай байдлын тухай мэдэгдэл, Аюулгүй байдлын тухай нийтлэл болон бидний хөрөнгийг нь хамгаалах арга барилтай танилцана уу.
Маркет захиалга болон Лимит захиалга хоёрын ялгаа юу вэ?
Маркет захиалга нь зах зээл дээрх хамгийн боломжит үнээр шууд биелдэг. Харин лимит захиалга нь тухайн хөрөнгийн ханш таны урьдчилан тохируулсан үнэд хүрсэн үед л биелдэг ялгаатай.
Denode биржийн крипто арилжааны шимтгэл хэд вэ?
Denode бирж шимтгэлээ ил тод байлгах бодлого баримталдаг. Крипто арилжааны шимтгэл нь арилжааны хослол болон хэмжээнээс хамаарч өөр өөр байдаг тул арилжаа хийхээсээ өмнө манай крипто шимтгэлийн бүтэцтэй танилцаарай.
Санаандгүй буруу хэтэвч рүүгээ орлого хийчихвэл яах вэ?
Зүгээр ээ, санаа зоволтгүй. Та өөрийн Denode хэтэвч хооронд хүссэн үедээ шимтгэлгүй хөрөнгөө шилжүүлэх боломжтой. Хэрэв таны хөрөнгө Global Crypto биш Global Stocks хэтэвч рүү орсон бол тухайн хэтэвч рүүгээ орж, Дотоод гэдгийг сонгоод зааврын дагуу зөв данс руугаа шилжүүлээрэй.
Дэлгэрэнгүй зааврыг Крипто болон Фиат хөрөнгөөр цэнэглэх, зарлага гаргах гарын авлагын Бүлэг 3: Хэтэвч хооронд дотоод шилжүүлэг хийх хэсгээс харна уу.
Denode дээр ямар криптовалютууд байдаг вэ?
Denode нь Биткойн экосистемийн токенууд (BTC), Layer 1 ухаалаг гэрээний платформууд (ETH, SOL, ADA гэх мэт), төлбөр тооцооны токенууд (XRP, XLM) зэрэг олон төрлийн бөгөөд өдөр бүр нэмэгдэж буй дижитал хөрөнгийн өргөн сонголтыг санал болгодог. Таны хайж буй токен байхгүй байна уу? Бидэнтэй support@denode.io хаягаар холбогдож шинээр крипто нэмүүлэх хүсэлт илгээх боломжтой шүү.
Токенжуулалт гэж юу вэ? Криптовалютаас өөр үү?
Криптовалютаас гадна Denode биржээр токенжуулсан хувьцаа болон ETF арилаалж болдог. Токенжуулалт гэдэг нь хувьцаа, ETF эсвэл түүхий эд зэрэг бодит хөрөнгийг блокчэйнд суурилсан дижитал токен хэлбэрээр төлөөлүүлэх үйл явц юм. Дэлгэрэнгүйг манай токен худалдан авах гарын авлагаас уншаарай.
Denode биржээр хөрөнгийн арилжаагаа өнөөдөр эхлүүлээрэй
Та анхны худалдан авалтаа хийж байгаа эсвэл өдөр тутам арилжаа хийдэг эсэхээс үл хамааран Denode нь Биткойн худалдаж авах, стэйблкойн арилжаалах, крипто багцаа бүрдүүлэхэд тань зориулагдсан СЗХ-ны зохицуулалттай, найдвартай орчныг бүрдүүлсэн бирж юм. Ил тод шимтгэл, олон улсын түвшний аюулгүй байдал болон тасралтгүй өсөн нэмэгдэж буй блокчэйн хөрөнгийн сонголттой Denode нь дижитал хөрөнгийн зах зээлд итгэл дүүрэн оролцохыг хүссэн бүх түвшний хөрөнгө оруулагчдад зориулагдсан.
Та яг одоо Denode бүртгэлээ үүсгэж, крипто арилжаагаа эхлүүлээрэй.