Denode-ын аюулгүй байдал: Таны дижитал хөрөнгийг хамгаална
Криптовалют болон дижитал хөрөнгийн ертөнцөд аюулгүй байдал нь хамгийн чухал зүйл юм. Denode платформ нь хэрэглэгчдийнхээ үнэ цэнтэй хөрөнгө оруулалт, хувийн мэдээллийг хариуцлагатайгаар хадгалахад маш нухацтай ханддаг. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай крипто биржийн хувьд бид таны виртуал хөрөнгийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хангахын тулд хамгийн сүүлийн үеийн технологи, салбарын шилдэг туршлага, өндөр нууцлалтай протоколыг хослуулсан аюулгүй байдлын цогц тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
ISO/IEC 27001:2013 гэрчилгээт Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын систем
Denode платформ нь аюулгүй байдлын өндөр стандартаар бүтээгдсэн нь манай ISO/IEC 27001:2013 стандартын гэрчилгээгээр баталгааждаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү стандарт нь Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын систем (МАБУС)-ийг хэрэгжилтийн баталгаажуулдаг. ISO/IEC 27001:2013 стандартын хатуу шаардлагуудыг баримталснаар бид нууц мэдээллийг удирдах, түүний нууцлал, бүрэн бүтэн байдал, бэлэн байдлыг хангах дотоод үйл ажиллагааны тогтолцоог бий болгосон.
Манай МАБУС нь дэд бүтцийн физик хамгаалалтаас эхлээд платформын логик аюулгүй байдал хүртэл бидний бүх үйл ажиллагааг хамардаг. Бид болзошгүй эрсдэлийг тодорхойлж, бууруулахын тулд аюулгүй байдлын хяналтаа тогтмол үнэлж, хянаж, шинээр гарч буй кибер аюулаас сэргийлэхийн тулд үйл ажиллагаандаа тогтмол сайжруулалт хийж байдаг. Мөн ISO/IEC 27001:2013 гэрчилгээний хүрээнд бид жил бүр нарийн аудит буюу мэдээллийн аюулгүй байдлын магадлан шинжилгээ хийлгэдэг.
Дэвшилтэт шифрлэлт ба аюулгүй хадгалалт хангагдсан
Denode платформд бид таны виртуал хөрөнгө болон нууц мэдээллийг хамгаалахын тулд дэвшилтэт шифрлэлтийн техникийг ашигладаг. Шифрлэлт нь таны мэдээллийг дамжуулах болон хадгалах явцад хамгаалдаг. Таны төхөөрөмж болон манай платформ хооронд дамжуулж буй бүх мэдээллийг салбарын стандартад нийцсэн Тээврийн давхаргын аюулгүй байдлын (TLS) шифрлэлт ашиглан хамгаалдаг бөгөөд энэ нь таны мэдээллийн нууцлалыг хадгалж, хөндлөнгөөс халдахаас хамгаалдаг. Энэхүү шифрлэлт нь зөвхөн таны хөрөнгийг хамгаалаад зогсохгүй таны хувийн мэдээллийг нууцалж, аюулгүй байлгах боломжийг олгодог юм.
Манай мэдээллийн хадгалалт болон платформын дэд бүтцийг дэлхийд тэргүүлэгч үүлэн үйлчилгээ үзүүлэгч нар хангадаг бөгөөд тэдгээр нь хамгийн дээд түвшний физик аюулгүй байдал, нэмэлт цахилгаан хангамж, хамгаалалттай, Tier-4 дата төвүүд дээр байршдаг. Мөн бид платформоо гадаад халдлагаас хамгаалж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахын тулд тархсан хандалт (DDoS)-ын эсрэг хамгаалалт ашигладаг.
Итгэмжлэгдсэн гуравдагч кастодиануудтай хамтран ажилладаг
Хэрэглэгчдийнхээ дижитал хөрөнгийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд Denode нь зохицуулалттай, гуравдагч байгууллагын кастодиануудтай хамтран ажилладаг. Эдгээр олон улсын томоохон кастодиануудтай хамтран ажилласнаар бид таны хөрөнгө оруулалтыг мэргэжлийн, найдвартай орчинд хадгалж, зохицуулалтын шаардлагын дагуу хэрэглэгчийн хөрөнгийг компанийн хөрөнгөөс ангид байлгадаг.
Хэрэглэгчийн крипто хөрөнгийг манай гуравдагч талын түншүүд хадгалдаг бөгөөд аюулгүй онлайн/офлайн хэтэвч, мултисиг хамгаалалт, олон нөөцлөлт бүхий системээр хамгаалдаг. Хэрэв хэрэглэгчийн хөрөнгө гаднын халдлага зэрэг урьдчилан тооцоолоогүй эрсэлд орсон тохиолдолд хөрөнгийн эрсдэлийн нөөцийн санг нэмэлт даатгалын давхарга болгон ашигладаг. Токенжуулсан хөрөнгийн хувьд, токены суурь болж байгаа хувьцаа гэх мэт үндсэн хөрөнгийг зохицуулалттай олон улсын кастодиан банкнууд дээр хадгалдаг.
Нарийвчилсан аудит ба пентест
Хамгийн өндөр төвшний аюулгүй байдлыг хангахын тулд Denode нь бие даасан аюулгүй байдлын шинжээчдээр аюулгүй байдлын аудит болон пентест буюу нэвтрэлтийн туршилтыг тогтмол хийлгэдэг. Эдгээр шалгалт нь манай аюулгүй байдлын арга хэмжээг үнэлж, сайжруулах зөвлөмж өгдөг. Ингэснээр манай системд байгаа боломжит эмзэг байдлыг тодорхойлж, шийдвэрлэхэд тусалдаг бөгөөд үр дүнд нь манай платформ хувьсаж буй кибер эрсдэлд бэлтгэлтэй байх боломжтой болдог.
Мөн бид дотоод аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлж, дэд бүтцийн боломжит сул талуудыг идэвхтэй илрүүлж, сайжруулалт тогтмол хийдэг. Манай аюулгүй байдлын баг системийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж, аюулгүй байдлын ямар нэгэн тохиолдол гарсан үед үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх урьдчилан бэлдсэн Онцгой нөхцөл байдал үүссэн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлдэг.
Таны аюулгүй байдал бол бидний нэн тэргүүний зорилт
Denode-д бид таны дижитал хөрөнгө болон хувийн мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал гэдгийг ойлгодог. Бидний аюулгүй байдлын талаар авч буй арга хэмжээнүүд, дэвшилтэт технологи, нарийн нууцлалтай протокол, аудит болон олон улсын стандартын мөрдлөг, мэргэжлийн баг бүгд нийлээд хэрэглэгчдийнхээ криптовалют болон токенжуулсан дижитал хөрөнгөнд хөрөнгө оруулах аюулгүй, найдвартай орчныг хангаж байдаг.
Бид шинээр гарч ирж буй кибер аюулаас урьдчилан сэргийлж, таны дижитал хөрөнгийг хамгаалах хамгийн дээд стандартыг хадгалахын тулд аюулгүй байдлын арга хэмжээгээ байнга сайжруулж байна. Та Denode платформыг сонгохдоо таны хөрөнгө оруулалт зохицуулалттай, ISO-аар баталгаажсан, найдвартай крипто биржээр дамждаг гэдэгт сэтгэл амар байж болно шүү.