Дижитал хөрөнгийн токенжуулалтын платформ Denode нь 2022 онд Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-нд бүртгүүлснээс хойш виртуал хөрөнгийн үйлчилгээг хууль ёсны зохицуулалттайгаар хэрэглэгчдэдээ хүргэсээр ирсэн билээ. Энэхүү 2024 оны үйл ажиллагааны тайлан нь СЗХ-ны 175 дугаар тогтоолоор баталсан "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам"-ын дагуу бэлтгэгдсэн болно.
Denode биржийн талаарх товч танилцуулга
АНД Дэнөүд ХХК нь 2021 оны 11-р сард АНД Глобал группийн охин компани болж байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.
Зохицуулалттай крипто бирж болох Denode.io нь криптовалют болон уламжлалт санхүүгийн бүтээгдэхүүнийг блокчэйн технологиор холбож, хэрэглэгчдэд өрсөлдөхүйц үнээр, өндөр хөрвөх чадвартайгаар дижитал хөрөнгөө удирдах найдвартай платформыг санал болгодог.
Манай хөгжүүлэлтийн баг нь блокчэйн технологи, криптовалютын арилжаа, дижитал хөрөнгийн токенжуулалтын чиглэлээр мэргэшсэн туршлагатай монгол мэргэжилтнүүдээс бүрдсэн.
Зохицуулалттай криптовалютын үйлчилгээ
Denode.io платформ нь Монгол улсад мөрдөгдөж буй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу харилцагчдад дараах зохицуулалттай виртуал хөрөнгийн үйлчилгээг үзүүлдэг:
- Виртуал хөрөнгө, албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд арилжих;
- Нэг болон олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд нь арилжих;
- Виртуал хөрөнгийг шилжүүлэх;
- Дижитал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах;
- Токенжуулсан үнэт цаасыг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх.
Манай криптовалютын бирж нь хэрэглэгчдэдээ Bitcoin (BTC), Ethereum (ETH), Solana (SOL), Dogecoin (DOGE) зэрэг олон улсын түгээмэл криптовалютаас гадна Монголд анхны хууль ёсны Apple (AAPL), Tesla (TSLA), Amazon (AMZN), NVIDIA (NVDA) зэрэг дэлхийн томоохон компаниудын хувьцааны токеныг болон шинэлэг тогтмол өгөөжтэй токенуудыг гаргасан. Түүнчлэн Denode Launchpad-аар дамжуулан бодит хөрөнгийг (RWA) токенжуулах боломжийг олгож, уламжлалт санхүүгийн хэрэгслүүдийг блокчэйн дээр авчирж байна.
Denode биржийн 2024 оны үйл ажиллагааны хураангуй
2024 онд олон улсад өргөн ашиглагдаж буй хамгийн сүүлийн үеийн блокчэйн технологийн систем, программ хангамжуудыг ашиглан дэд бүтэц, front-end интерфэйс, дизайны шийдэл, хэрэглэгчийн ашиглалтын хялбар байдал, нууцлал, аюулгүй байдал, бүтээгдэхүүний сонголт, мөн хууль комплайнсын нийцэл зэрэг олон талаар шинэчлэлт, сайжруулалт хийж чадлаа.
2024 оны онцлох амжилтууд:
- Хэрэглэгчид фиат валютаар USDT авах эсвэл зарах боломжтой болсон
- Denode дижитал хөрөнгийн хэтэвч хоорондоо шилжүүлэг хийх боломжтой болсон
- Дэлхийн хоёрдугаар томоохон (АНЭУ-д зохицуулалттай) биржтэй хамтран криптовалютын арилжааны зуучлагчаар ажиллаж эхэлсэн
- Гадаад хувьцааны токены ногдол ашиг түгээх боломжтой болж 37 компанийн нийт 120 удаагийн ногдол ашиг хэрэглэгчдэдээ тараасан
- Европын санхүүгийн зохицуулах байгууллагад бүртгэлтэй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холболт хийж найдвартайгаар стэйбл койн (USDT) хэрэглэгчдэдээ хангаж эхэлсэн.
Аюулгүй байдал, эрсдэл, хуулийн нийцлийн сайжруулалт:
Бид эрсдэлийн удирдлагыг хагас жил тутам хянаж, тухайн үеийн үйл ажиллагааны болон зах зээлийн нөхцөл байдалд тулгуурлан шаардлагатай сайжруулалтыг хийдэг. Хамгийн сүүлд хийгдсэн дотоод аудитаар өндөр эрсдэлтэй болон дотоод хяналт сул үйл ажиллагаа илрээгүй хэдий ч, бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж, нийт харилцагчийн тоо болон арилжааны дүн өмнөх онтой харьцуулахад огцом өссөн. Энэ чиглэлийн хүрээнд хийсэн гол ажлуудыг дурдвал:
- Мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2013 стандартыг мөрдөн ажиллаж 2024 оны 7 дугаар сард хяналтын давтан аудитаар баталгаажуулсан
- Улс төрд нөлөө бүхий этгээдийн шалгалтыг (PEP scan) үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн
- Системийн аюулгүй байдлын хяналт шалгалтыг автоматжуулж, тогтвортой хэрэгжүүлдэг болсон
- Denode платформ нь 2024 оны турш мөнгө угаах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх зорилгоор Elliptic Ltd. (https://www.elliptic.co/)-ийн блокчэйн дээрх гүйлгээний автомат хяналтын системийг ашигласан.
Дотоод бодлогын шинэчлэлтүүд:
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмаа дахин нягтлан шинэчилсэн
- Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын бодлогоо шинэчилсэн
- Байгууллагаар мөрдөх комплайнсын хяналтын заавар шинээр боловсруулсан
- Сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэл хийх журам шинээр боловсруулсан
Санхүүгийн байдлын хураангуй
Denode бирж нь 2024 онд санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний цар хүрээгээ тэлж, орлогын шинэ эх үүсвэрүүдийг нэмсэн бөгөөд тус оны нийт борлуулалтын орлого өмнөх оноос эрс өссөн байна.
Биржийн хөрөнгө токенжуулах бүтээгдэхүүн үйлчилгээ нь шинэлэг бөгөөд зах зээх зээлд нэвтрээд дөнгөж 1 жил болж байгаа ч интерфэйсээ хэрэглэгчдэд илүү ээлтэй болгож, шинэ функц, олон шинэ дижитал хөрөнгө зах зээлд нэвтрүүлснээр платформын нийт арилжааны дүн нэмэгдэж борлуулалтын орлого өссөн байна.
2024 оны жилийн эцсийн байдлаар АНД Дэнөүд ХХК нь аливаа сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцэлд оролцоогүй бөгөөд аливаа зээл болон гадаад өр төлбөргүй байна.
Ирээдүйн төлөв
Цаашид бид дижитал хөрөнгийн токенжуулалтын зах зээлийг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын хөрөнгө оруулагчдад хамгийн аюулгүй, найдвартай, хууль ёсны криптовалютын биржийн байр сууриа хадгалах болно. Бид дижитал хөрөнгийн токенжуулалтын чадавхаа тасралтгүй хөгжүүлж, блокчэйн дээрх бодит хөрөнгийн (RWA) тоог нэмэгдүүлж, гадаад хувьцааны токены арилжааг өргөжүүлэхийг зорьж байна.
2025 онд бид токенжуулсан бондын арилжааг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд криптовалют, токенжуулсан хувьцаа, бонд зэргийг хослуулсан төрөл бүрийн эрсдэлийн хүлээлтэд тохирсон бүрэн хөрөнгө оруулалтын багц үүсгэх боломжийг олгох юм.
2024 оны гүйцэтгэл болон криптовалютын үйлчилгээ, блокчэйн технологийн шийдлүүд, дижитал хөрөнгийн токенжуулалтын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Denode платформд нэгдэж, өдрөөс өдөрт олон улсад хамааралтай болж буй дижитал хөрөнгө, криптовалют, блокчэйнд хөрөнгө оруулж, дэлхий дахинтай хөл нийлүүлээрэй.
Санхүү болон технологийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ орчинд бид таны итгэлт түнш тань байх болно.
Бидэнтэй холбоо барих: support@denode.io
Бүртгэл үүсгэж үйлчилгээ авах: denode.io