Криптовалют болон дижитал хөрөнгийн хурдацтай өөрчлөгдөж буй ертөнцөд итгэлцэл болон хуулийн зохицуулалт нь нэн чухал билээ. Denode-д бид үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хангахын тулд зохицуулалтын хүрээнд ажиллахын чухлыг ойлгодог. Зохицуулалттай крипто биржийн хувьд бид Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан хатуу удирдамжийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Салбарын ил тод байдал, найдвартай байдлын стандартыг тогтоож, дагаж мөрдөх гэсэн хоёргүй сэтгэлээр бид ажилладаг.
Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн, зохицуулалттай бирж
Denode нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, бүрэн зохицуулалттай крипто бирж юм. Энэхүү бүртгэл нь бидний хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, үйлчлүүлэгчдэдээ аюулгүй, зохицуулалттай платформыг санал болгох боломж олгодог.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон холбогдох дүрэм журмуудыг баримталснаар бид үйл ажиллагаагаа санхүүгийн зохицуулалтын хамгийн өндөр стандартад нийцүүлдэг. Үүнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) болон харилцагчаа таних (KYC) журмыг хэрэгжүүлэх, түүнчлэн бүртгэл хөтлөх, тайлагнах хатуу шаардлагуудыг хангах зэрэг багтана. Бид эдгээр журмыг дагаж мөрддөг нь үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгө оруулалтыг санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой юм.
Олон улсын МУТСТ шаардлагыг хатуу мөрддөг
Denode бирж нь Монгол Улсын Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтаас гадна олон улсын KYC/AML шаардлагуудыг чанд мөрдөж ажилладаг. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх нь дэлхий нийтийн хүчин чармайлт гэдгийг бид ойлгож, санхүүгийн системийн шударга байдлыг хадгалахад өөрсдийн хувь нэмрээ оруулах үүрэг хүлээдэг.
Бидний мөрддөг хэрэглэгчийг таних (KYC) журам нь манай платформыг ашигладаг бүх үйлчлүүлэгчдийн хэн болохыг баталгаажуулахад чиглэгдсэн. Үүнд нэр, хаяг, иргэний үнэмлэх зэрэг хувийн мэдээллийг цуглуулах, баталгаажуулах, гэрэл зургаар хэрэглэгч өөрөө бүртгүүлж байгааг шалгах зэрэг орно. Хэрэглэгчийг таних үйл ажиллагааг хэрэгжүүлснээр бид платформыг хууль бус үйл ажиллагаанд ашиглахаас урьдчилан сэргийлж, үйлчлүүлэгчдээ залилангаас хамгаалах зорилготой юм.
Түүнчлэн бидний Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээнүүд нь сэжигтэй үйл ажиллагааг илрүүлэх, урьдчилан сэргийлэхийн тулд гүйлгээг тасралтгүй хянадаг. Бид дэвшилтэт алгоритмуудыг ашиглан сэжигтэй гүйлгээг илрүүлж, зохицуулах байгууллагуудад мэдээлж нягт хамтран ажилладаг. Блокчэйн дээрх сэжигтэй гүйлгээг илрүүлэхийн тулд бид дэлхийд тэргүүлэгч Elliptic компанийн блокчэйн гүйлгээний хяналтын системийг ашигладаг. МУТСТ шаардлагыг хангахын тулд бидний авч хэрэгжүүлж буй эдгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь манай платформын хэрэглэгчдэд хөрөнгө оруулалтын аюулгүй, найдвартай орчинг бүрдүүлэхэд тусалдаг.
Ил тод байдал ба хариуцлага
Бид ил тод байдал болон хариуцлагатай байх нь үйлчлүүлэгчдийн итгэлийг бий болгоход зайлшгүй шаардлагатай гэдэгт итгэдэг. Зохицуулалттай криптовалютын биржийн хувьд бид тогтмол аудит болон тайлагнах шаардлагад хамрагдаж, үйл ажиллагаагаа ил тод, хууль ёсны байлгахыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллаж байна.
Бид үйлчлүүлэгчдэдээ манай дагаж мөрдөх бодлого, журмын талаар мэдээлэл өгөхөөс гадна зохицуулалтын статусын өөрчлөлтийн талаар тогтмол мэдээлдэг. Манай хамт олон үйлчлүүлэгчдэдээ асуулт асуух, санал хүсэлт өгөхөд үргэлж бэлэн байдаг бөгөөд нээлттэй харилцааг дэмжиж, итгэлцэл болон ил тод байдлын соёлыг бий болгохыг эрмэлздэг.
Крипто зах зээлийн таны найдвартай түнш
Хууль журмыг дагаж мөрдөхийг нэн тэргүүнд тавьж, зохицуулалтын хүрээнд ажилласнаар Denode бирж нь крипто зах зээлд хөрөнгө оруулагчийн найдвартай түнш байх болно. Бид виртуал хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх нь төвөгтэй бөгөөд, төрөл бүрийн сорилттой байдгийг ойлгодог тул блокчейн технологийн шинэлэг боломжийг уламжлалт санхүүгийн аюулгүй байдал, найдвартай байдалтай хослуулсан платформыг бүтээсэн.
Та виртуал хөрөнгийн хөрөнгө оруулалт хийхдээ Denode платформыг сонгосноор хөрөнгө тань найдвартай гарт байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Бидний зохицуулалттай үйл ажиллагаа, аюулгүй байдлын дэвшилтэт системүүд, мэргэжлийн баг нь танд криптовалют болон токенжуулсан хөрөнгийн гайхамшигтай ертөнцийг судлах аюулгүй, найдвартай орчныг танд санал болгож байна.
Виртуал хөрөнгийн салбарын хувьсан өөрчлөгдөж буй ертөнцөд Denode бирж нь зохицуулалтын орчинд үйл ажиллагаа явуулж хэрэглэгчдээ тэргүүнд тавих болно. Бид хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хууль эрх зүйн тогтолцоогоор хамгаалж, итгэлтэйгээр хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэхийн тулд зохицуулалтын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, аливаа шинэ шаардлагад нийцүүлэн ажиллах болно.
Denode биржид нэгдэж, албан ёсны, зохицуулалттай, ил тод крипто биржид хөрөнгө оруулахын амар амгаланг мэдрээрэй.