Танилцуулга 👋
Харилцагчаа таних (KYC) үйл явцыг гүйцэтгэх нь та Denode дансаа хамгаалж, зохицуулалтын шаардлагыг хангах чухал алхам юм. Иймд зөвхөн KYC хийж “Танигдсан хэрэглэгч” болсон Бүртгэлийн төлөвтэй хэрэглэгчид л Denode платформыг ашиглах боломжтой. Энэхүү заавар нь KYC хийж бүртгэлээ баталгаажуулах үйл явцаар таныг хөтөлж, дижитал хөрөнгийн арилжааг хурдан, аюулгүй эхлүүлэхэд тань туслах болно.
KYC яагаад чухал вэ? 🤔
Заавар луугаа орохоос өмнө яагаад KYC хэрэгтэй болохыг тайлбарлаваас:
- Зохицуулалтын нийцэл📜: Denode-д гэмт хэргийн элементүүд эсвэл мөнгө угаах үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг
- Аюулгүй байдал🛡️: Хэрэглэгчдийг луйвар, зөвшөөрөлгүй хандалтаас хамгаалдаг
- Итгэлцэл🤝: Бүх хэрэглэгчдэд найдвартай арилжааны орчныг бий болгодог
KYC үйл явцын үеэр цуглуулсан хувийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгчийн бүртгэл баталгаажуулах зорилгоор болон зохицуулалтын шаардлагыг хангахын тулд ашиглана. Бид таны мэдээллийг хэрхэн боловсруулдаг талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай Нууцлалын бодлогоос үзнэ үү.
Бүртгэлээ баталгаажуулах заавар 📝
Одоо KYC үйл явцыг эхлүүлцгээе!
Алхам 1: Denode дансандаа нэвтрэх 🔐
- Denode вэбсайт руу орж дансандаа нэвтэрнэ үү.
- Баталгаажуулах үйл явц нь таны төхөөрөмж дээрх ажиллагаатай камерыг шаарддаг тул ухаалаг утас эсвэл камертай компьютер ашиглан нэвтэрнэ үү.
- Хэрэв та данс үүсгээгүй бол Denode данс хэрхэн үүсгэх зааврыг үзнэ үү.
Алхам 2: Хэрэглэгчийн тохиргоондоо хандах ⚙️
- Компьютероос хандаж байгаа бол доод зүүн буланд байрлах 'Миний профайл' товчийг дарна уу.
- Гар утаснаас хандаж байгаа бол дээд баруун буланд байрлах 'Тохиргоо' товчийг дараад, 'Дансаа удирдах' дээр дарна уу.
Алхам 3: KYC баталгаажуулалт руу орох 🔏
- Хэрэглэгчийн тохиргоо хуудсан дээр 'Бүртгэлийн төлөв' таб дээр дарна уу.
- Бүртгэл баталгаажуулалтын статусаа шалгана уу. Хэрэв статус 'Танигдаагүй хэрэглэгч' гэж харагдаж байвал доорх зааврын дагуу баталгаажуулах үйл явцыг гүйцэтгэнэ үү.
Алхам 4: Утасны дугаараа баталгаажуулах ☎️
- 'Утасны дугаар' дээр дарж, улсаа сонгоод, өөрийн дугаараа оруулаад 'Код явуулах' товчийг дарна уу.
- Бид таны оруулсан утасны дугаар руу 6 оронтой баталгаажуулах кодтой текст мессеж илгээх болно.
- Текст мессежнээс авсан 6 оронтой баталгаажуулах кодыг дараагийн цонхонд оруулна уу.
- Хэрэв та текст мессеж хүлээж аваагүй бол 60 секундийн дараа 'Дахин илгээх' товчийг дарах эсвэл зөв дугаар оруулсан эсэхээ шалгана уу.
- Мөн одоохондоо гадаад улсын дугаар руу мессеж илгээх боломжгүй байгаа. Танд Lime дугаар байгаа бол Lime дугаараа баталгаажуулж болно. Харин гадаад дугаарыг бид удахгүй оруулах төлөвлөгөөтэй байна.
Алхам 5: Хувийн мэдээллээ бөглөх 📋
- 'Хувийн мэдээлэл' дээр дарж, дараах мэдээллээ үнэн зөв оруулна уу:
- Овог нэр,
- Төрсөн он сар өдөр,
- Хүйс,
- Иргэншил,
- Оршин суугаа улс,
- Регистрийн дугаар
- 'Илгээх' дээр дарж профайлын мэдээллээ бөглөж дуусгана уу.
Алхам 6: Баримт бичиг болон селфи зураг оруулах 🪪🤳
- 'Иргэний үнэмлэх' дээр дарж, дэлгэц дээрх зааврын дагуу баримт бичгээ оруулах эсвэл зураг авна уу.
- Баримт бичиг оруулах: Төрийн байгууллагаас олгосон үнэмлэхийн (гадаад паспорт, жолооны үнэмлэх, эсвэл иргэний үнэмлэх) дижитал хувийг бэлдэж оруулна уу. Бүх баримт бичиг тод, уншигдахуйц, хугацаа дуусаагүй байгаа эсэхийг шалгаарай.
- Селфи: Дэлгэц дээрх зааврын дагуу үнэмлэхээ барьсан тод селфи зураг авна уу.
- 'Илгээх' дээр дарж баримт бичгүүдээ оруулна уу.
Алхам 7: Хаягийн нотолгоо оруулах 📄
- 'Оршин суугаа хаяг' дээр дарж, дэлгэц дээрх зааврын дагуу баримт бичгээ оруулах эсвэл зураг авна уу.
- Дараах баримт бичгүүдээс аль нэгийг дижитал хувилбараар бэлдэнэ үү:
- Хаяг бүхий төрийн байгууллагаас олгосон үнэмлэх,
- Төрийн байгууллагаас олгосон хаягийн нотолгоо,
- Бусад хаягийн нотолгоо (Хаяг харагдах 3 сарын доторх байр, ус, цахилгаан гэх мэт төлбөрийн нэхэмжлэх эсвэл банкны тодорхойлолт).
- Хаягийн нотолгооны баримт бичиг таны нэр дээр гаргасан байгаа эсэхийг шалгаарай.
- 'Илгээх' дээр дарж баримт бичгүүдээ оруулна уу.
Алхам 8: Баталгаажуулалтыг хүлээх ⏳
- Бүх алхмыг гүйцэтгэсний дараа Denode баг таны мэдээллийг хянаж баталгаажуулах болно.
- Хяналтын үйл явцыг эхлүүлэхийн тулд өмнөх 4-7-р алхмуудыг бүгдийг нь гүйцэтгэсэн эсэхээ шалгаарай.
- Баталгаажуулах үйл явц 1-2 ажлын өдөрт хийгдэнэ.
- Таны баталгаажуулалт дууссан даруйд бид танд имэйлээр мэдэгдэх болно.
KYC үйл явцыг амжилттай гүйцэтгэх зөвлөмжүүд 💡
- Баримт бичгийнхээ тод гарсан, өндөр чанартай зургийг ашиглаарай.
- Бүх мэдээлэл үнэн зөв, сүүлийн үеийнх байгаа эсэхийг шалгаарай.
- Таны оруулсан нэр болон баримт бичиг дээрх нэр таарч байгаа эсэхийг шалгаарай.
Асуудал гарвал 🔧
Хэрэв таны Бүртгэл баталгаажуулалт амжилтгүй болбол бид танд яагаад амжилтгүй болсон талаар тайлбарласан имэйл илгээх болно. Имэйл дээрх шалтгааныг хянаж үзээд, шаардлагатай засваруудыг хийж дахин илгээгээрэй. Нийтлэг шалтгаануудад дараах зүйлс багтана:
- Бүдэг эсвэл тодорхой бус баримт бичгийн зураг.
- Хугацаа дууссан баримт бичиг.
- Сэлфи зурагт үнэмлэхээ бариагүй.
- Хаяг тодорхойгүй, эсвэл баримт бичиг дээрх нэр таараагүй.
- Таарахгүй байгаа мэдээлэл.
Төгсгөлд нь ✅
Denode нь дижитал хөрөнгийн арилжааны зохицуулалттай платформын хувьд үйл ажиллагааныхаа бүх үе шатанд хэрэглэгчийн аюулгүй байдал болон зохицуулалтын нийцлийг эн тэргүүнд тавьдаг. Denode дээр KYC-г гүйцэтгэх нь таны дансны аюулгүй байдал болон арилжааны боломжуудыг нээх болно. Дээрх зааврыг дагаснаар таны бүртгэл амжилттай баталгаажиж, арилжаа хийхэд бэлэн болно гэдэгт итгэлтэй байна.
Бүртгэлээ баталгаажуулах үйл явцад танд ямар нэг асуулт гарвал эсвэл асуудал тулгарвал манай хэрэглэгчийн туслах баг танд туслахад үргэлж бэлэн байгааг санаарай. Та бидэнтэй support@denode.io хаягаар холбогдох боломжтой.
Өнөөдөр KYC хийх үйл явцаа эхлүүлж, Denode-тэй хамт дижитал хөрөнгийн арилжааны найдвартай, зохицуулалттай ертөнцөд нэгдээрэй!