4.1. Харилцагч нь энэхүү Нууцлалын бодлогод заасны дагуу ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД ӨӨРИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХЫГ БҮРЭН ЗӨВШӨӨРЧ БАЙГАА бөгөөд энэхүү Нууцлалын бодлогыг цахимаар баталгаажуулснаар Харилцагчийн энэхүү зөвшөөрөл хүчин төгөлдөр болсонд тооцогдоно.
4.2. Харилцагчийн өгсөн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулахтай холбоотой зөвшөөрөл нь энэхүү Нууцлалын бодлого хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд, эсхүл Харилцагч өөрийн зөвшөөрлийг цуцлах хүртэл хүчин төгөлдөр байна.
4.3. Зөвшөөрөл өгөхөөс татгалзах
Харилцагч нь өөрийн мэдээллийг цуглуулах зөвшөөрлийг олгохоос татгалзах буюу энэхүү Нууцлалын бодлогыг баталгаажуулахаас татгалзах бүрэн эрхтэй. Энэ тохиолдолд Харилцагч Платформын үйлчилгээг зөвхөн хязгаарлагдмал хүрээнд, Бүртгэлгүй Харилцагчийн хувиар ашиглах боломжтой.Харилцагч нь энэхүү Нууцлалын бодлогын дагуу Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс тухай бүр зөвшөөрөл хүсэх үед зөвшөөрөл өгөхөөс татгалзах бүрэн эрхтэй. Энэ тохиолдолд Харилцагч нь түүний хувийн мэдээллийг шаардаж буй тухайн үйлчилгээг ашиглах боломжгүй болно.