16.1. Хэрэв Харилцагч өөрийн хувийн мэдээллийг цуглуулах үйл ажиллагааг цуцлуулахыг хүсвэл Платформ дээр заасан албан ёсны сувгуудаар дамжуулан Үйлчилгээ үзүүлэгчийн харилцагчийн туслах багтай холбогдож энэ үйл явцыг эхлүүлнэ.
16.2. Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор бие даан шийдвэрлэж, Харилцагчид энэ тухай бичгээр, эсхүл Платформоор дамжуулан мэдэгдэнэ.
16.3. Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдал бий бол Харилцагчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, Харилцагчид энэ тухай мэдэгдэнэ:
Харилцагчийн Платформ дахь хэтэвчид мөнгөн хөрөнгийн үлдэгдэл байгаа бөгөөд Харилцагч уг мөнгөн хөрөнгөө шилжүүлэн аваагүй;Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэжигтэй гүйлгээний талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагаас шалган шийдвэрлэж байгаа;Маргаантай, эсхүл луйврын шинжтэй гүйлгээ, арилжааг илрүүлэх, засварлах, таслан зогсоох, шийдвэрлэх арга хэмжээ явагдаж байгаа;Үйлчилгээ үзүүлэгчийн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж болзошгүй тохиолдол;Хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.16.4. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү Нууцлалын бодлогын 16.3-т заасан нөхцөл байдал байхгүй гэж үзвэл Харилцагчийн хүсэлтийг хүлээн авах ба тийнхүү Харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулах үйл ажиллагааг зогсоож, Харилцагчийн бүртгэлийг хүчингүй болгоно.
16.5. Харилцагчийн зөвшөөрөл цуцлагдсанаар Харилцагч Платформыг үргэлжлүүлэн ашиглах боломжгүй болох бөгөөд зөвшөөрөл цуцлагдахаас өмнө цуглуулсан, боловсруулсан, ашигласан мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчид хэвээр үлдэх бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасан хугацаагаар хадгалагдана.
16.6. Хэрэв Харилцагч Платформыг үргэлжлүүлэн ашиглах хүсэлтэй бол Харилцагчийн бүртгэлээ шинээр үүсгэх, эсхүл Платформоор дамжуулан зөвшөөрлөө дахин өгсний үндсэн дээр хувийн бүртгэлээ сэргээж, өмнөх мэдээллээ үргэлжлүүлэн ашиглаж болно.
16.7. Мэдээлэл устгах
Харилцагч өөрийн хувийн мэдээллээ устгуулах тухай хүсэлтээ энэ зүйлд заасан журмын дагуу гаргах эрхтэй бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч уг хүсэлтийг энэ зүйлд заасан журмын дагуу хүлээн авч шийдвэрлэнэ.Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн хувийн мэдээллийг зөвхөн холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлийн дагуу устгах ба бусад тохиолдолд устгахаас татгалзах эрхтэй.Харилцагчийн хувийн мэдээллийг устгахдаа өмнө нь цуглуулсан, боловсруулсан, ашигласан мэдээллийг дахин сэргээх боломжгүй байдлаар устгана.