2.1. Харилцагч нь Платформ болон түүний үйлчилгээг ашиглах зорилгоор өөрийн хувийн мэдээллийг Платформд бүрэн, үнэн зөв, ойлгомжтой байдлаар оруулах замаар Үйлчилгээ үзүүлэгчид өгөх ба ийнхүү өгөхөө сайн дурын үндсэн дээр зөвшөөрсөн болно.
2.2. Харилцагч хувийн мэдээллээ бүрэн, үнэн зөв, ойлгомжтой оруулаагүйн улмаас үүсэх хариуцлага, эрсдэлийг Харилцагч бие даан хүлээнэ.
2.3. Платформд бүртгүүлэх, хувийн бүртгэл үүсгэх, мөн платформын виртуал хөрөнгийн үйлчилгээг ашиглах үед Харилцагч дараах хувийн мэдээллийг Платформд оруулах замаар Үйлчилгээ үзүүлэгчид өгнө:
2.3.1. Платформд нэвтрэх, бүртгүүлэх, данс үүсгэхэд:
Утасны дугаар, и-мэйл хаяг, овог, нэр.2.3.2. Баталгаажсан бүртгэлтэй Харилцагч болоход:
Хувь хүний хувьд: иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар, оршин суугаа хаяг зэрэг холбогдох иргэний бүртгэлийн мэдээлэл; хуулийн этгээдийн хувьд: улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, эрх бүхий төлөөлөгчдийн мэдээлэл, эцсийн өмчлөгчийн мэдээлэл болон платформоор дамжуулан авах үйлчилгээний төрлөөс хамааран бусад шаардлагатай мэдээлэл;Өөрийн нүүр царайны зураг.2.3.3. Мэргэжлийн хөрөнгө оруулагч Харилцагч болоход:
Орлогын нотолгоо.2.3.4. Бусад шаардлагатай мэдээлэл.
2.3.5. Харилцагчийн Платформд үүсгэсэн бусад мэдээлэл:
Харилцагч Платформ ашиглах явцад өөрөө үүсгэсэн нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг буюу ПИН код, түүнчлэн Платформ ашиглах явцад үүссэн арилжааны түүх, Хэтэвчээр дамжуулан хийсэн аливаа данс болон гүйлгээний мэдээлэл зэрэг.2.4. Нарийвчилсан магадлан шалгалт: Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн үзэмжээр Харилцагчдыг нарийвчилсан магадлан шалгалтад оруулж болно. Ийм үйл явц нь нэмэлт хувийн мэдээллийг цуглуулахыг шаардаж болох бөгөөд эдгээр мэдээллийг энэхүү Нууцлалын бодлогын дагуу боловсруулж, хадгална.
2.5. Улс төрд нөлөө бүхий этгээд (УТНБЭ): УТНБЭ гэж тодорхойлогдсон Харилцагчид нэмэлт магадлан шалгалтад хамрагдана. УТНБЭ-ээс нэмэлт хувийн мэдээлэл, тухайлбал хөрөнгийн эх үүсвэр, баялгийн баримт бичгийг болон бусад мэдээллийг шаардаж болно.
2.6. Байгууллагын дансны мэдээлэл: Байгууллагын данснуудын хувьд Үйлчилгээ үзүүлэгч нь компанийн гэрчилгээ, дүрэм, удирдах зөвлөлийн шийдвэр, бүх эрх бүхий төлөөлөгч болон эцсийн өмчлөгчийн талаарх таних баримт болон бусад нэмэлт мэдээллийг цуглуулна.
2.7. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид: Мэргэжлийн хөрөнгө оруулагчийн статус хүсэж буй Харилцагчдаас тэдгээрийн эрх үүргийг баталгаажуулахын тулд нэмэлт хувийн болон санхүүгийн мэдээлэл шаардаж болно. Ийм мэдээллийг хэрэглэгчийн статуст тохирсон өндөр түвшний аюулгүй байдлын арга хэмжээний дагуу боловсруулж, хадгална.
2.8. Төхөөрөмжийн мэдээлэл: Та манай Платформд нэвтрэх үед бид таны ашиглаж буй төхөөрөмжийн талаар мэдээлэл цуглуулж болно. Үүнд төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем, төхөөрөмжийн тохиргоо, төхөөрөмжийн таних дугаар, доголдлын мэдээлэл зэрэг орно.
2.9. Харилцагч өөрийн мэдээллийг Платформоор дамжуулан удирдах, өөрчлөх, засварлах боломжтой байна.
2.10. Үйлчилгээ үзүүлэгч нь зөвхөн энэхүү Нууцлалын бодлогод заасны дагуу Харилцагч өөрөө зөвшөөрч өгсөн, эсхүл Платформ ашиглах явцад бий болсон Харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулна.
2.11. Хэрэв энэхүү Нууцлалын бодлогод заагдаагүй мэдээллийг Харилцагчаас цуглуулах шаардлага үүссэн бол Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн зөвшөөрлийг тухай бүр Платформоор дамжуулан авна.
2.12. Үйлчилгээ үзүүлэгчээс бусад эрх бүхий гуравдагч этгээд нь зөвхөн холбогдох хууль, журамд заасан үндэслэлээр Харилцагчийн платформ дахь мэдээллийг цуглуулж, боловсруулж болно.
2.13. Та өөрийн бүртгэлтэй холбоо барих мэдээллээ хамгийн сүүлийн хэлбэрээр байлгах нь чухал. Таны мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд бүртгэлтэй мэдээллээ нэн даруй шинэчилнэ үү.