3.1. Харилцагч нь Үйлчилгээ үзүүлэгчид өөрийн хувийн мэдээллийг дараах зорилгоор боловсруулах, ашиглахыг зөвшөөрсөн болно:
Автомат системийн тусламжтайгаар Харилцагчийн мэдээллийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах;Харилцагчийн санхүүгийн чадавхыг тогтоох;Харилцагчид хувийн бүртгэл үүсгэх, Харилцагч Платформ ашиглах хугацааны турш хувийн бүртгэлийг хүчинтэй байлгах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж нөхцөлөөр хангах;Харилцагч ямар байршил, төхөөрөмжөөс Платформд хандалт хийж буйг тодорхойлох, бүртгэл үүсгэх;Харилцагчид үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахтай холбоотойгоор судалгаа шинжилгээ, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор ашиглах;Үйлчилгээ үзүүлэгчийн санал болгож буй үйлчилгээ, аливаа сурталчилгаа, хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээлэл, тэдгээрт орсон өөрчлөлт болон шаардлагатай бусад мэдээллийг Харилцагчид хүргэх;Харилцагчийн хувийн мэдээлэл задрах, алдагдахаас урьдчилан сэргийлэх боломжтой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэжигтэй гүйлгээний талаар эрх бүхий этгээдэд мэдээлэл өгөх;Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу маргаантай, эсхүл луйврын шинжтэй гүйлгээг илрүүлэх, засварлах, таслан зогсоох, шийдвэрлэх арга хэмжээ авах;Харилцагчийн тухай бүр Платформоор дамжуулан зөвшөөрсөн бусад тохиолдол.3.2. Бид хэрэглэгчдийн талаарх нэгтгэсэн эсвэл таних боломжгүй болгосон мэдээллийг бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, сурталчилгаа, судалгаа эсвэл ижил төстэй зорилгоор гуравдагч талуудтай цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх болон хуваалцаж болно.
3.3. Харилцагчийн мэдээллийг боловсруулсны үр дагавар
Харилцагчийн Платформ болон түүнд байршсан үйлчилгээнээс өөрт тохирохыг ашиглах зорилгоор Үйлчилгээ үзүүлэгчид өгсөн мэдээллийг цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд Харилцагчид тохирох үйлчилгээг үзүүлэх, санал болгох болно.3.4. Харилцаа холбооны сонголтууд
Харилцагч нь өөрийн Дансны тохиргоогоор дамжуулан харилцаа холбооны сонголтуудаа удирдах боломжтой.Үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн харилцаа холбооны сонголтоос үл хамааран үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн зарим захиргааны болон үйлчилгээтэй холбоотой мэдээллийг илгээх эрхтэй.