background-image

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2024/09/12
1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Энэхүү Denode платформын Нууцлалын бодлого (цаашид "Нууцлалын бодлого" гэх)-оор Монгол Улсад бүртгэлтэй, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч Анд Дэнөүд ХХК (цаашид "Denode", "Үйлчилгээ үзүүлэгч", "бид", "манай" гэх)-ийн зүгээс www.denode.io домэйн дэх аливаа хуудсанд (https://denode.io хаяг оролцуулан) (цаашид "Denode Платформ" эсвэл "Платформ" гэх) таны хандалттай холбоотойгоор харилцагчийн тухай мэдээлэл, хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах болон хамгаалах арга замыг тодорхойлно.
1.2. Энэхүү Нууцлалын бодлого нь Denode Платформд нэвтрэх, бүртгүүлэх, аливаа үйлчилгээг ашиглах Харилцагч болон Үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүсэх харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах болон хадгалахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.3. Энд хэрэглэж буй "та", "Хэрэглэгч", эсвэл "Харилцагч" гэсэн нэр томьёо нь Denode Платформын аливаа гишүүн, хэрэглэгч эсвэл үзэгчийг хэлнэ. Үүнд санхүүжилт хайж буй виртуал хөрөнгийн гаргагч ("Виртуал хөрөнгө гаргагч" гэх) болон хөрөнгө оруулагчид хамаарна.
1.4. Denode Платформыг үргэлжлүүлэн ашигласнаар та энэхүү Нууцлалын бодлогыг уншиж, ойлгосноо илэрхийлж байна. Харилцагч нь энэхүү Нууцлалын бодлогыг цахимаар хүлээн зөвшөөрснөөр Платформын үйлчилгээг ашиглах эрхтэй болно. Хэрэв та энэхүү Нууцлалын бодлогын нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Denode Платформд нэвтрэх эсвэл бүртгүүлэхгүй байна уу.
1.5. Энэхүү Нууцлалын бодлого нь таны болон Denode, түүний охин компаниуд болон холбогдох байгууллагуудын хооронд Denode Платформоор дамжуулан өгсөн хувийн мэдээллийн боловсруулалтын талаарх гэрээ юм.
1.6. Платформын аливаа үйлчилгээг ашиглахаас өмнө энэхүү Нууцлалын бодлого болон холбогдох мэдэгдлүүдийг анхааралтай уншина уу. Хэрэв танд энэхүү Нууцлалын бодлогын талаар асуух зүйл байвал support@denode.io хаягаар харилцагчийн үйлчилгээнд хандана уу.