Криптовалютын ертөнц шинэлэг инновац, санхүүгийн эрх чөлөө гэдэг үгтэй их холбогддог ч хааяа луйвартай холбоотой байх тохиолдол бий. Ийм жишээний нэг бол сая сая хөрөнгө оруулагчдыг хууран мэхэлж, олон тэрбум Ам.долларын алдагдалд хүргэсэн дэлхийн томоохон луйвар болох OneCoin юм. Энэхүү гашуун түүх нь хуулийн зохицуулалттай, албан ёсны крипто биржүүдийг ашиглах ач холбогдлыг харуулж байна даа. Яг л Denode бирж шиг.
OneCoin-ийн скандалыг тайлбарлавал
2014 онд үүсгэн байгуулагдсан OneCoin нь маш том амлалтууд барин гарч ирсэн. "Биткойны алуурчин" хэмээн өөрсдийгөө сурталчилж хөрөнгө оруулагчид хосгүй ашиг олно гэж амласан. Дэлхий даяар тархсан олон сая дагагчийн сүлжээгээ ашиглан OneCoin олон хүний хялбар аргаар өндөр ашиг олох, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх мөрөөдөл дээр тогложээ.
Бодит байдал дээр OneCoin бол Карл Себастьян Гринвуд, Ружа Игнатова ("Криптохатан" гэгч) нарын зохион байгуулсан хуурамч криптовалютын схем байв. Болгар Улсын Софид төвтэй энэхүү компани нь олон түвшний маркетингийн (Multi Level Marketing буюу MLM) бүтцийг ашиглан хуурамч криптовалютыг зах зээлд гаргажээ. OneCoin луйврын схем нь түүхэн дэх хамгийн том криптовалютын луйврын нэг юм. Үүний үр дүнд дэлхий даяар хөрөнгө оруулагчид уг схемийн улмаас $4 тэрбум гаруй Ам.долларын алдагдал хүлээсэн гэсэн тооцоо бий.
Харин 2023 оны 9 сарын 12-нд OneCoin-ы үүсгэн байгуулагч Гринвуд АНУ-ын шүүхэд хэргээ хүлээж 20 жил хоригдох ял авсан байна. Түүний хамтрагч Игнатова одоо хүртэл олдохгүй байгаа бөгөөд 2022 онд Холбооны мөрдөх товчооны Топ 10 эрэн сурвалжлагдаж буй хүний жагсаалтад оржээ.
OneCoin-ы олныг татах гол шинж чанар нь үнэмшилтэй байдал, Bitcoin-оос илүү гарна гэсэн хийсвэр ирээдүйн боломж дээр үндэслэсэн байв. Гринвуд, Игнатова нар маркетингийн материалдаа OneCoin болон Bitcoin хоёрыг байнга харьцуулж, Bitcoin-ы нэр хүнд болон өсөлтийг өөрсдөдөө ашигтайгаар ашиглаж байв. Үүнтэй зэрэг MLM загвартай хослуулсан маркетингийн тактикууд нь OneCoin-ийн өсөлтийг хурдасгаж, дэлхий даяар маш олон хүнийг хуурсан байна. Энэ дунд Монголын олон хөрөнгө оруулагчид ч байгааг мэдэж буй бизээ.
Нарийн маркетингийн кампанит ажил, үнэмшил төрүүлэм презентацийн цаана OneCoin-д жинхэнэ криптовалютын үндсэн суурь болох блокчейн технологи түй ч алга байв. Тэдний яриад байсан "майнинг" хийх процесс нь хийсвэр зүйл байсан бөгөөд "блокчейн" гэж нэрлэгдэх систем нь олон нийтэд ил биш, шалгах ч боломжгүй байв. Яг үнэндээ бол блокчэйн ч байхгүй зүгээр л Понзи буюу пирамид схем байв. Учир нь шинэ хөрөнгө оруулагчдын хөрөнгийг өмнөх хөрөнгө оруулагчдын эргэн төлөлтөд ашигладаг байсан бөгөөд нэлээд хэсэг нь Гринвуд болон түүний хамтрагчдын тансаг амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор зарцуулагддаг байжээ.
Грийнвүүд үүнийхээ үр дүнд хувийн асар их ашиг орлого олж, тансаг амралтын газар, дизайнерын эд зүйлс, үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулагчдын мөнгийг зарцуулж, тэр ч байтугай хувийн OneCoin онгоцтой хүртэл байв. Түүнийг 2018 онд Тайландад баривчилж, улмаар АНУ-д шилжүүлэн өгсөн нь шударга ёсонд хүрэх чухал алхам болсон бөгөөд сая түүнд АНУ-ын шүүхээс ял оноожээ. Харин Игнатова 2017 онд Болгараас Грек рүү явах замдаа сураггүй болсон бөгөөд одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байна.
Энэ нь яагаад крипто хөрөнгө оруулагчдад чухал гэж?
Алдагдал нь $4 тэрбум Ам.доллароос давсанд тооцогдож буй OneCoin-ийн луйвар нь виртуал хөрөнгө асар их боломж, инновацыг бий болгодог ч криптод гялалзаж байгаа бүхэн алт биш гэдгийг хүчтэй сануулж байна.
Ялангуяа үнийн хэлбэлзэл өндөр, шинээр хөгжиж буй зах зээл дээр хууль ёсны хөрөнгө оруулалт, залилан мэхлэх схемийг ялгах нь маш чухал юм. Аливаа криптовалютанд хөрөнгө оруулахаасаа өмнө хөрөнгө оруулагчид судалгаагаа хийж, төсөл болон учирч болох эрсдэлийг сайтар ойлгох хэрэгтэй. Мөн хөрөнгө оруулагчид бодит бус амлалт, баталгаа гаргасан аливаа төслөөс болгоомжлох хэрэгтэй.
Өөрийн крипто хөрөнгө оруулалтыг хамгаалахад
Хөрөнгө оруулалтаа хамгаалахын тулд бид дараах үндсэн зарчмуудыг баримтлахыг зөвлөж байна.
- Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө сайн судлах:Худалдан авахаасаа өмнө ямар ч криптовалютын нарийн ширийнийг ойлгоорой. Ямар ч криптовалют эсвэл платформын ард байгаа технологи, баг, алсын харааны талаар олж мэдэх хэрэгтэй шүү.
- Хэт сайхан сонсогдох амлалтаас зайлсхийх:Тэнгэрийн өндөр өгөөж эсвэл "баталгаатай" ашиг амласан төслүүдээс болгоомжил. Жинхэнэ бодит төсөл бол түүний үр дагавар нь өөрөө ойлгомжтой байна.
- Алдаж болох хөрөнгөө л эрсдэлд оруулах:Өдөр тутмын амьдрал эсвэл урт хугацааны хэрэгцээнд шаардлагатай мөнгө хэзээ ч бүү хий. Зээл авсан эсвэл алдах боломжгүй мөнгөөрөө хөрөнгө оруулах хэрэггүй шүү.
- Хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх:Аливаа хөрөнгө оруулалтын нэгэн адил бүх өндгөө нэг сагсанд хийж болохгүй. Хөрөнгө оруулалтаа төрөлжүүлж, янз бүрийн хөрөнгөд тарааж байршуулаарай. Крипто, хувьцаа, бонд гэх мэт.
- Янз бүрийн линк дээр дарахгүй байх:Криптовалюттай холбоотой имэйл эсвэл олон нийтийн сүлжээгээр ирсэн сэжигтэй линк дээр дарахаас зайлсхийх хэрэгтэй. Жинхэнэ мэт харагдах хуурамч линкээс олон крипто луйвар эхэлдэг.
Эргэлзээтэй байгаа үед болгоомжтой байх нь илүүдэхгүй бөгөөд сэжигтэй төслүүдээс зайлсхийх нь дээр. Найзууд чинь "Надад итгээ, хөгшөөн!" гэж хэлсэн ч гэсэн.
Манай зохицуулалттай крипто бирж ямар ялгаатай вэ
Бидний хамгийн тэргүүнд тавьдаг зүйл бол таны аюулгүй байдал юм. Тийм ч учраас бид платформ дээрээ гаргасан төсөл бүрийг хичээнгүйлэн нягтлан шалгадаг. Мөн бид хэрэглэгчдийнхээ данс болон хөрөнгийг эрсдэлээс хамгаалах хэд хэдэн хамгаалалтын арга хэмжээг авсан. Манай мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын систем, дотоод журам нь ISO/IEC 27001:2013 гэрчилгээтэй бөгөөд манай бирж Монгол Улсын Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу Санхүүгийн Зохицуулах Хорооны зохицуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг билээ.
Бид хэрэглэгчдээ сонор сэрэмжтэй байж, аливаа криптовалютын хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө өөрсдөө судалгаа хийхийг уриалж байна. Хэрэв танд асуулт, санаа зовох зүйл байвал манай хэрэглэгчийн туслах багтай холбоо барина уу.
OneCoin-ийн шуугиан нь криптовалютын аюулгүй байдлын тухай аймшигтай сануулга боловч Denode шиг албан ёсны, зохицуулалттай крипто биржийн ач холбогдлыг онцолж байна. Тогтмол хөгжиж буй виртуал хөрөнгийн зах зээлд ил тод байдал, зохицуулалт, хэрэглэгчийн ашиг сонирхлыг эрхэмлэдэг түншүүдийг сонгох нь амин чухал юм. Үргэлж сайтар шалгаж, нягтлах хэрэгтэйг санаарай. Тэгээд үүнийг битгий мартаарай: Тэнгэрийн юм тэнгэртээ л байдаг даа гэж.