Denode бирж нь бодит хөрөнгийг токенжуулахад мэргэшсэн виртуал хөрөнгийн бирж юм. 2021 онд үүсгэн байгуулагдаж, 2022 онд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороонд албан ёсоор бүртгүүлж, 2023 онд Denode платформын үйл ажиллагааг эхлүүлсэн. Монголын тэргүүлэх технологийн компани болох AND Global группийн охин компани болох Denode нь уламжлалт санхүүгийн салбарыг криптовалютын ертөнцтэй холбож, дижитал хөрөнгийг хүн бүрд хүртээмжтэй болгохоор зорьж байна.
Зохицуулалттай аюулгүй байдал
Зохицуулалттай криптовалютын биржийн хувьд Denode нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй бөгөөд холбогдох бүх хууль журам болон олон улсын KYC/AML шаардлагыг чанд мөрдөж ажилладаг. Энэ нь токенжуулсан хувьцаа, криптовалют болон бусад дижитал хөрөнгөд оруулах таны хөрөнгө оруулалтыг ил тод, аюулгүй орчинд хийх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Denode платформ нь хамгийн өндөр аюулгүй байдлын протоколуудыг ашиглан бүтээгдсэн бөгөөд ISO/IEC 27001:2013 гэрчилгээтэй мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын системтэй. Бид таны дижитал хөрөнгийн аюулгүй байдал, зөв менежментийг хангахын тулд дэвшилтэт шифрлэлтийн техникүүдийг ашиглаж, зохицуулалттай гуравдагч байгууллага болон кастодиан банкнуудтай хамтран ажилладаг. Хэрэглэгчдийн хөрөнгийг компанийн хөрөнгөөс тусгаарлаж, хууль журмын зохицуулалтын шаардлагыг бүрэн хангасан тул таны хөрөнгө оруулалтыг хамгийн өндөр хамгаалалттайгаар хадгална.
Бүтээгдэхүүний өргөн сонголт
Denode бирж дээр олон улсын криптовалютууд болон хувьцааны токеноос эхлээд Denode-ийн токенжуулсан төрөл бүрийн бодит хөрөнгүүд зэрэг олон төрлийн виртуал хөрөнгийг арилжаалах боломжтой. Хэрэв та биткойны үнэ хэд хүрсэн байгааг сонирхож эсвэл блокчейн технологи болон дижитал хөрөнгийн токенжуулалтын боломжуудыг судлахыг хүсэж байвал манай платформ таны хөрөнгө оруулалтын аяллыг хялбарчлах зорилготой.
Denode-тэй хамт та өөрийн эрсдэлийн төвшинд тохирсон хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлж чадна. Өндөр эрсдэлтэй, өндөр өгөөжтэй багцын хувьд Global Crypto хэсэгт Bitcoin, Ethereum, Solana зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн криптовалют болон Dogecoin, Shiba Inu, Pepe coin зэрэг меме койнуудыг арилжаалах боломжтой.
Дунд эрсдэлтэй, дунд өгөөжтэй багцын хувьд Global Stocks хэсэгт Apple, Tesla, Microsoft, NVIDIA, Berkshire Hathaway, Walmart, Alibaba, Toyota зэрэг олон улсад арилжаалагддаг хувьцаанууд болон SPY, QQQ, SOXX зэрэг төрөл бүрийн ETF-үүдийн токенжуулсан хувилбаруудыг санал болгож байна. Та эдгээр хөрөнгийн ногдол ашгийг шууд Denode дансандаа хүлээн авах боломжтой.
Бага эрсдэлтэй, бага өгөөжтэй багцын хувьд Denode Market дахь Denode-ийн токенжуулсан тогтмол орлоготой санхүүгийн хөрөнгүүдийн токеноос сонголт хийх боломжтой. Эдгээр хөрөнгө нь токенжуулсан бондтой төстэй ажилладаг бөгөөд хугацааны туршид тогтмол хүүгийн өгөөжийг өгч, хугацаа дуусах үед анх гарсан үнээр эргүүлэн худалдан авах нөхцөлтэй байдгаараа онцлог юм.
Баг ба Стратегийн Дэмжлэг
Denode-ийн баг нь дэлхийн хөрөнгө оруулалтын банкнууд, тэргүүлэх программ хангамжийн компаниуд, финтек инновацын компаниуд болон крипто үйлчилгээ үзүүлэгчдэд ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүдээс бүрддэг. Түүнчлэн манай баг хамт олон нь Монгол Улсын биржийн бус зах зээлийн М-ОТС платформыг хөгжүүлж зах зээлд нэвтрүүлсэн туршлагатай бөгөөд өдгөө биржийн бус зах зээл нь дотоодын хөрөнгийн зах зээл дэх хамгийн том үнэт цаасны арилжааны платформ болж хөгжсөн байна. Уламжлалт санхүү болон блокчейн арилжааны платформуудыг бүтээх туршлагатай манай баг бодит хөрөнгийн токенжуулалт болон блокчейн ертөнцийн хувьсгалыг хэрэглэгчдэдээ хүргэж байна.
Монголын тэргүүлэгч технологийн компаниудын нэг AND Global группийн нэг хэсэг болох Denode нь дотоод болон гадаадын нэр хүндтэй компаниуд, хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд дэлхийн тэргүүлэгч олон улсын корпорац болон Японы хамгийн том финтек компани багтдаг. Мэргэжлийн баг, дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчдын стратегийн дэмжлэг нь биднийг урт хугацаандаа тогтвортой үйл ажиллагаа явуулж хэрэглэгчдийнхээ найдвартай түнш байх боломжоор хангадаг юм.
Denode платформыг сонгосноор та дижитал хөрөнгийн токенжуулалтын ертөнцөд хөл тавих боломжтой. Гадаад хувьцааны токеноор дамжуулж олон улсын нэр хүндтэй компаниудад хөрөнгө оруулалт хийж, аюулгүй, зохицуулалттай орчинд итгэлтэйгээр криптовалютын ертөнцөөр аялаарай.