Гадаад хувьцааны токен нь хувьцаа эзэмших эрхийг токен буюу виртуал хөрөнгө хэлбэрээр арилжаалах бөгөөд Apple, Tesla, Google зэрэг компаниудын хувьцаанд блокчэйн технологиор хөрөнгө оруулах боломжийг олгодог. Та Denode дээр Гадаад хувьцааны токеныг USD эсвэл стейблкойн ашиглан (удахгүй) худалдан авах боломжтой. Эхлээд та данс руугаа нэвтэрч, Global Stocks дээрх Хэтэвчээ дотоодын банкны шилжүүлгээр цэнэглээд, Арилжаа хуудсан дээр дарна. Тэнд та Microsoft, NVIDIA, Berkshire Hathaway, Walmart, Alibaba, Toyota, S&P 500 болон Nasdaq индекс зэрэг дэлхийн арилжаалагддаг компаниудын хувьцааны токен болон ETF-үүдээс арилжаалж болно. Гадаад хувьцааны токенд хэрхэн
хөрөнгө оруулах талаар эндээс хараарай.