3.1. Виртуал хөрөнгө гаргагчийн улсын бүртгэлийн талаарх мэдээлэл:
3.1.1. Виртуал хөрөнгө гаргагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.1.2. Виртуал хөрөнгө гаргагч компанийн дүрмийн хуулбар;
3.1.3. Виртуал хөрөнгө гаргагчийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа.
3.2. Виртуал хөрөнгө гаргагчийн холбоо барих мэдээлэл:
3.2.1. Цахим хуудас эсхүл олон нийтийн сүлжээн дэх хуудасны хаяг;
3.2.2. Холбоо барих цахим шуудангийн хаяг;
3.2.3. Холбоо барих хүний нэр, албан тушаал, утасны дугаар.
3.3. Виртуал хөрөнгө гаргагчийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл:
3.3.1. Виртуал хөрөнгө гаргагчийн танилцуулга;
3.3.2. Виртуал хөрөнгө гаргагчийн удирдлагын баг, ажлын туршлага, боловсрол;
3.3.3. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, төслийн талаарх танилцуулга;
3.3.4. Виртуал хөрөнгө гаргагчийн сүүлийн 3 жил хүртэлх хугацааны санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт;
3.4. Виртуал хөрөнгө гаргагчийн хувьцаа эзэмшигч болон эцсийн өмчлөгч, эрх бүхий албан тушаалтны талаарх мэдээлэл:
3.4.1. Виртуал хөрөнгө гаргагчийн хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгчид болон эзэмшиж буй хувьцааны тоо, хувь хэмжээний талаарх эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан мэдээлэл;
3.4.2. Виртуал хөрөнгө гаргагчийн хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч нь эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хугацаа хэтэрсэн өр зээлгүй талаарх эрх бүхий байгууллагын лавлагаа мэдээлэл;
3.4.3. Виртуал хөрөнгө гаргагчийн эрх бүхий албан тушаалтан нь эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хугацаа хэтэрсэн өр зээлгүй талаарх эрх бүхий байгууллагын лавлагаа мэдээлэл.