background-image

Виртуал хөрөнгө гаргагчид тавигдах шаардлага

Сүүлд шинэчлэгдсэн: 2024/06/26
2. Виртуал хөрөнгө гаргагчид тавигдах ерөнхий шаардлага

2.1. Үйлчилгээ эрхлэгч нь виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой ажлыг зохион байгуулахаас өмнө дараах мэдээлэлд үндэслэж виртуал хөрөнгө гаргагчтай гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргана:

2.1.1. Виртуал хөрөнгө, түүнтэй холбогдох төсөл нь эдийн засгийн үр ашигтай, бодитой, хэрэгжихүйц эсэх;

2.1.2. Виртуал хөрөнгө гаргагч, түүний эцсийн өмчлөгч, эрх бүхий албан тушаалтан нь эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хугацаа хэтэрсэн өр зээлгүй, бизнесийн нэр хүндтэй, мэргэжлийн багтай эсэх;

2.1.3. Бусад шаардлагатай мэдээлэл.

2.2. Виртуал хөрөнгө гаргагч нь Үйлчилгээ үзүүлэгчид ирүүлсэн аливаа мэдээлэл, нотлох баримтын бүрэн гүйцэд, үнэн зөв байдлыг бүрэн хариуцах бөгөөд аливаа худал ташаа мэдээлэл буй нь илэрсэн тохиолдолд гэрээ байгуулахаас татгалзах нөхцөл болно.