background-image

Виртуал хөрөнгө гаргагчид тавигдах шаардлага

Сүүлд шинэчлэгдсэн: 2024/06/26
1. Виртуал хөрөнгө бүртгүүлэх ерөнхий нөхцөл

1.1. Үйлчилгээ эрхлэгч (Denode платформ) нь виртуал хөрөнгө гаргагчийн виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахдаа үйлчилгээ эрхлэгчийн виртуал хөрөнгийн бүртгэлийн шаардлагыг хангасан тохиолдолд виртуал хөрөнгө гаргагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр үйлчилгээ үзүүлнэ.

1.2. Виртуал хөрөнгө гаргагч нь Denode платформын бүртгэлийн шаардлагыг хангаагүй тохиолдолд Үйлчилгээ эрхлэгчтэй зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж бүртгэлийн шаардлагыг хангах зөвлөгөө авч болно.

1.3. Виртуал хөрөнгө гаргагчтай байгуулах виртуал хөрөнгийн бүртгэлийн гэрээнд дараах зүйлсийг тусгасан байна:

1.3.1. Виртуал хөрөнгө гаргагчийн виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой анхдагч зах зээлийн үйл ажиллагааг зохион байгуулах нөхцөл;

1.3.2. Хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний дараа виртуал хөрөнгө гаргагчийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан зэрэг хөрөнгө оруулагчдад тогтмол тайлагнах үүрэгтэй мэдээлэл, түүнд тавигдах шаардлага болон тайлагнах хугацааны шаардлага;

1.3.3. Виртуал хөрөнгийг бүртгэлээс хасах нөхцөл.