3.1 урьдчилан сэргийлэх эрсдэлийн удирдлага
Компанийн бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлохын тулд тогтмол эрсдэлийн үнэлгээ хийнэ.
Тухайн үнэлгээний үр дүнд үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
3.2 Мэдээллийн хамгаалалт ба нөөцлөлт
Бүх чухал мэдээллийг тогтмол бүрэн, өсөлттэй, болон дифференциал нөөцлөлтийн стратеги ашиглан нөөцлөнө.
Нөөцлөлтийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, найдвартай Үүлэн үйлчилгээ үзүүлэгч (Cloud Service Providers - CSPs)-ийн үүлэн орчинд аюулгүй хадгална.
Мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс нөөцлөлт болон сэргээх үйл явцыг тогтмол шалгаж туршина.
3.3 Кибер аюулгүй байдал
Кибер аюул занал, эмзэг байдлыг тасралтгүй хянаж ажиллана.
Кибер халдлага илэрсэн тохиолдолд яаралтай хариу арга хэмжээ авч, нөлөөлөлд өртсөн системийг тусгаарлах болон нөхөн сэргээх протоколыг хэрэгжүүлнэ.
Үүлэн орчинд хадгалагдаж буй мэдээлэлтэй холбоотой бүх сувгийг шифрлэнэ.
3.4 Үйл ажиллагааны нөөцлөлт
Чухал бизнесийн үйл ажиллагаанд нөөцөлөлтийг бий болгон ажиллуулна.
Чухал дэд бүтцийг физик болон кибер аюул заналаас хамгаалахын тулд үүлэн орчинд байршуулна.