background-image

Биржийн үйл ажиллагаанд хүндрэл үүссэн тохиолдолд
үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөө

Сүүлд шинэчлэгдсэн: 2024/06/26
1. Зорилго
1.1. Энэхүү баримт бичгийн зорилго нь компанийн Онцгой нөхцөл байдал үүссэн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг бүх хэрэглэгчдэд ил тод, нээлттэй байдлаар мэдээлэх явдал юм. Онцгой нөхцөл байдал үүссэн үед авах арга хэмжээний төлөвлөгөө (цаашид "Төлөвлөгөө" гэх) нь "Анд Дэнөүд" ХХК (цаашид "Компанийн" гэх) бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах болон гамшгийн нөхцөл байдлыг үр дүнтэйгээр удирдах, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно. Энэхүү Төлөвлөгөөний зорилго нь Компанийн хэрэглэгчид, ажилтнууд, болон оролцогч талуудыг хамгаалахад оршино.