3.1. Ажлын хэсэг байгуулах:
Биржийн бүртгэлээс хасагдах нөхцөл байдал үүссэн үед Гүйцэтгэх захирал ажлын хэсэг байгуулах тушаал гаргана.
Ажлын хэсэг нь нөхцөл байдлыг шинжлэн дүгнэж, шалтгааныг тодорхойлон, засах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулна.
3.2. Эрсдэлийн удирдлага ба бизнесийн тасралтгүй ажиллагаа:
Компанийн бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах төлөвлөгөө болон Онцгой нөхцөл байдлын төлөвлөгөөг боловсруулсан.
Эдгээр төлөвлөгөөнд үйл ажиллагаа түр зогсох, үйлчилгээ хязгаарлагдах, татан буугдах, үйлчилгээ тасалдах, кибер халдлага болон бусад эрсдэлтэй үйл явдлуудад авах арга хэмжээг тодорхойлсон.
3.3. Үйл ажиллагааг түр зогсоох:
Онцгой нөхцөл байдал үүссэн үед Компанийн эрх барих байгууллага үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргана.
Нөхцөл байдлаас хамааран үйл ажиллагааг зогсоох болон татан буугдах төлөвлөгөөг хэлэлцэн батална.
3.4. Татан буулгах ба нөхөн сэргээх:
Татан буулгах болон нөхөн сэргээх төлөвлөгөөнд дараах зүйлсийг тусгана:
Хэрэглэгч болон харилцагчдын хөрөнгийг компанийн хөрөнгөөс тусгаарлаж, компанийн хэрэгцээнд ашиглахгүй байх.
Хэрэглэгч болон харилцагчдын мэдээлэл болон хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалж, хөрөнгийг буцаан олгох.
Хэрэглэгч болон харилцагчдаас цуглуулсан мэдээллийг хуульд заасны дагуу хадгалах.
Татан буулгах болон нөхөн сэргээх үйл явцын ажил үүргийн хуваарь.
Татан буулгах зардлын тооцоо.
Өр төлбөр барагдуулах хуваарь.
Гэрээний үүргийн биелэлтийг хянах, хүчин төгөлдөр гэрээнүүдийг өөрчлөх, цуцлах.
Компанийн биет болон биет бус хөрөнгийг хуваарилах, худалдах.
Бусад шаардлагатай зохицуулалтуудыг хэрэгжүүлэх.
3.5. Харилцаа холбоо:
Компанийн удирдлага нь ажилчид, хэрэглэгчид, харилцагчид, гэрээт байгууллагууд, зохицуулах байгууллагуудад үйл ажиллагааг түр зогсоосон тухай мэдээлнэ.
Үйл ажиллагааг түр зогсоосон тухай мэдээллийг компанийн платформд ил тод байршуулах.
3.6. Бүртгэлээс хасагдсаны дараах арга хэмжээ:
Ажлын хэсэг нь онцгой нөхцөл байдлын үед авсан бүх арга хэмжээний талаар холбогдох удирдлагад тайлагнана.
Компанийн арилжааны платформд хүлээгдэж буй гүйлгээ болон арилжааг
боломжийн хэрээр биелүүлж, платформ хаагдах тухай хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэнэ.